Сайжруулсан түлшийг өнөөдрөөс картаар олгоно | News.MN

Сайжруулсан түлшийг өнөөдрөөс картаар олгоно

Сайжруулсан түлшийг өнөөдрөөс картаар олгоно

Сайжруулсан түлшийг өнөөдрөөс картаар олгоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.09.14/ “Тавантолгой түлш” компани дээр ажиллалаа.

“Таван толгой түлш” компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан түлшийг дүүрэг хороодын түлшний цэгүүдэд хүргэх ажлыг  эрчимжүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  даргын шийдвэр гарч, Тамгын газрын хэлтсийн дарга нарт төвийн зургаан дүүргийг тус бүр  хуваарилан, “Таван толгой түлш” компани дээр жижүүрлэн ажиллуулахаар болсон. Хотын захирагч С.Амарсайханд “Тавантолгой түлш” компанийн удирдлагууд сайжруулсан түлш тээвэрлэлтийн нөхцөл байдлыг танилцуулсны дараа, уулзалт зохион байгуулсан юм.

Уулзалтаар олон асуудлыг зохион байгууллаа. Тухайлбал, тээвэрлэлтийн компанийн өмнө тулгараад байсан сайжруулсан түлш ачих буулгахад шаардлагатай байгаа 200 орчим ажилтны асуудлыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хариуцан Захирагчийн ажлын алба, Хот тохижилт, дүүргүүдийн ТҮК-ийн ажилчдаас татан төвлөрүүлэхээр болсон байна. Мөн түлш тээвэрлэлтийн компанийн үйл ажиллагааг эрчимжүүлэхийг тендерт шалгарсан тээврийн компанийн удирдлагуудад үүрэг болгожээ. Түүнчлэн дүүргүүдийн Засаг дарга, хороодын дарга нараар дамжуулан Сайжруулсан түлш авах хяналтын картыг өнөөдрөөс /2019.9.15/ хэгжүүлэх, иргэдийн зүгээс сайжруулсан түлш захиалгын цахим системийг яаралтай боловсронгуй болгож хэвшүүлэх, холбогдох мэдээллийг олон нийтэд хүргэж, мэдээлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад тус тус үүрэг болгосон байна.

Дашрамд дурдахад, гэр хорооллын иргэдэд сайжруулсан түлш авах хяналтын “Сайн карт”-ыг үнэ төлбөргүй хүргэх бөгөөд тухайн картын хувьд төлбөрийн хэрэгсэл биш, гагцхүү нэг өрх бүр өвлийн турш хэрэглэх гурван тоннын хэрэглээг хянах цахим хяналтын хэрэгсэл аж. Иргэд тус картыг өнөөдрөөс эхлэн өөрийн харьяа хорооноос авч болох бөгөөд сайжруулсан түлш худалдан авах бүрдээ тухайн цэг дээрх худалдагчид байх төхөөрөмжид давхар уншуулан худалдан авсан түлшээ “Сайн карт” дах гурван тоннын квотоосоо хасуулах байдлаар хэрэглэх юм байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-09-15 202.179.26.51

Нэг ууттай түлшний дөрвөний гурав нь нунтаг хог байнаа.

Avatar

зочин 2019-09-15 202.179.26.51

Нэг уут нь 25 кг хүрэхгүй байна. Хяналт тавиачээ.

Avatar

ОХИНОО БОДСОН ЭЭЖ 2019-09-15 27.123.215.222

ХӨДӨӨНӨӨС ХОТ РУУ ШИЛЖИЖ БОЛОХГҮЙ ТУЛ ХАЯГАА ШИЛЖҮҮЛЭЭГҮЙ ОЛОН ХҮН АМЬДАРДАГ ШҮҮДЭЭ ГЭТЭЛ КАРТ ГЭЭД СҮЙД БОЛОХЫН ОЛОН ТҮМНИЙ ДУНД ЭНЭ ТҮЛШ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ГЭВЭЛ НЭГ ИХ СҮЙД БОЛООД БУЛААЦАЛДААД ДУУСАХ НЬ ЮУ Л БОЛ АВАЯ ГЭЖ ХҮССЭН ХҮМҮҮС НЬ АВНА Л БИЗ КАРТ ГЭЭД ЯАХАВДЭЭ ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ТҮЛЭЭ БАЙНА БАС ТҮҮХИЙ НҮҮРС Ч БАЙНА БААХАН ҮЙЛДВЭРЛЭЭД АШИГГҮЙ ЮМ БОЛОХ БИЙ ДЭЭ БИЗНЕСИЙН ХЭЭ ОРЛОГЫГ БОДООЧ ДАРГА НАРАА

Avatar

НУДАРГА 2019-09-15 59.153.85.96

САЙН БАЙНА УУ? ЭРХЭМ САЙД, ДАРГА НАРАА! АРД ТҮМЭН "САЙН ТҮЛШ" ГЭЖ ИХ САЙН БАЙХ ГЭЖ БОДОЖ БАЙСАН НЬ ТАЛААР БОЛЖ БАЙНА… ЯАГААД гэвэл: -1 ТОННЫ САВАН ДАХЬ ХОРГОЛЖИН НҮҮРС БАРАГ 30 ХУВЬ НЬ НУНТАГ ХОГ БАЙНАА.

Avatar

НУДАРГА 2019-09-15 59.153.85.96

САЙН БАЙНА УУ? ЭРХЭМ САЙД, ДАРГА НАРАА! АРД ТҮМЭН "САЙН ТҮЛШ" ГЭЖ ИХ САЙН БАЙХ ГЭЖ БОДОЖ БАЙСАН НЬ ТАЛААР БОЛЖ БАЙНА… ЯАГААД гэвэл: 1 САЙН ТҮЛШ МАШ ҮНС ГАРЧ БАЙНА. ӨӨР НҮҮРС БИШ ҮҮ? ЖИНХЭНЭ 5 ТОЛГОЙ ҮНСГҮЙ…

Avatar

НУДАРГА 2019-09-15 59.153.85.96

САЙН БАЙНА УУ? ЭРХЭМ САЙД, ДАРГА НАРАА! АРД ТҮМЭН "САЙН ТҮЛШ" ГЭЖ ИХ САЙН БАЙХ ГЭЖ БОДОЖ БАЙСАН НЬ ТАЛААР БОЛЖ БАЙНА… ЯАГААД гэвэл: 1 ДАХИН САВЛАГАА НЬ 25 КГ ХҮРЭХГҮЙ БАЙНА. ҮНЭНДЭЭ МОНГОЛ ЗАН ШҮҮ ДЭЭ. яах бэ????

Avatar

НУДАРГА 2019-09-15 59.153.85.96

САЙН БАЙНА УУ? ЭРХЭМ САЙД, ДАРГА НАРАА! АРД ТҮМЭН "САЙН ТҮЛШ" ГЭЖ ИХ САЙН БАЙХ ГЭЖ БОДОЖ БАЙСАН НЬ ТАЛААР БОЛЖ БАЙНА… АРД ТҮМЭН ӨВӨЛ ЗУТРАХ ЭСЭХ НЬ ХЭНЭЭС ШАЛТГААЛАХ БОЛ ГЭДЭГТ САНАА ЗОВОХ ЮМ … ГЭХДЭЭ АРД ТҮМЭН ХАРИУЦЛАГА ТООЦОХ БОЛНО.

Avatar

Дашбалбар 2019-09-15 112.121.30.37

Та нар ингэж хулгаи хийхээ зогсоо улсын баахан зуух тараасан үр дүн хаана баина одоо утаагүи түлш гэнээ утаа гардаггүи юм бол яндангаар ямар ацаа хийх гээд баигаа юм бэ Гэр хороолол баисан цагт хэзээ ч утаа арьлахгүи энэийг үеийн үед хэзээ ч бүү март нэмж хэлэхэд Хүрэлсүх чи зөв шийдвэр гаргасан гэхдээ чиний бодож баигаа шиг чанартаи нүүрс биш баина бодоорои

Avatar

Зочин 2019-09-15 66.181.161.122

Өнөө өглөө Хайлаастын уулзарт байдаг Модны зах дээрх цэгт хэдэн нөхдүүд сайжруулсан түлшний үйлдвэрийн уутыг нь задлан 4-ны 1 орчмыг нь аваад буцааж битүүмжилж байна лээ шүү!!! Дундаас нь завшиж байгаа юм уу, хаашаа юм????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж