Сайжруулсан түлшийг өнөөдрөөс картаар олгоно

Хуучирсан мэдээ: 2019.09.15-нд нийтлэгдсэн

Сайжруулсан түлшийг өнөөдрөөс картаар олгоно

Сайжруулсан түлшийг өнөөдрөөс картаар олгоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.09.14/ “Тавантолгой түлш” компани дээр ажиллалаа.

“Таван толгой түлш” компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан түлшийг дүүрэг хороодын түлшний цэгүүдэд хүргэх ажлыг  эрчимжүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  даргын шийдвэр гарч, Тамгын газрын хэлтсийн дарга нарт төвийн зургаан дүүргийг тус бүр  хуваарилан, “Таван толгой түлш” компани дээр жижүүрлэн ажиллуулахаар болсон. Хотын захирагч С.Амарсайханд “Тавантолгой түлш” компанийн удирдлагууд сайжруулсан түлш тээвэрлэлтийн нөхцөл байдлыг танилцуулсны дараа, уулзалт зохион байгуулсан юм.

Уулзалтаар олон асуудлыг зохион байгууллаа. Тухайлбал, тээвэрлэлтийн компанийн өмнө тулгараад байсан сайжруулсан түлш ачих буулгахад шаардлагатай байгаа 200 орчим ажилтны асуудлыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хариуцан Захирагчийн ажлын алба, Хот тохижилт, дүүргүүдийн ТҮК-ийн ажилчдаас татан төвлөрүүлэхээр болсон байна. Мөн түлш тээвэрлэлтийн компанийн үйл ажиллагааг эрчимжүүлэхийг тендерт шалгарсан тээврийн компанийн удирдлагуудад үүрэг болгожээ. Түүнчлэн дүүргүүдийн Засаг дарга, хороодын дарга нараар дамжуулан Сайжруулсан түлш авах хяналтын картыг өнөөдрөөс /2019.9.15/ хэгжүүлэх, иргэдийн зүгээс сайжруулсан түлш захиалгын цахим системийг яаралтай боловсронгуй болгож хэвшүүлэх, холбогдох мэдээллийг олон нийтэд хүргэж, мэдээлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад тус тус үүрэг болгосон байна.

Дашрамд дурдахад, гэр хорооллын иргэдэд сайжруулсан түлш авах хяналтын “Сайн карт”-ыг үнэ төлбөргүй хүргэх бөгөөд тухайн картын хувьд төлбөрийн хэрэгсэл биш, гагцхүү нэг өрх бүр өвлийн турш хэрэглэх гурван тоннын хэрэглээг хянах цахим хяналтын хэрэгсэл аж. Иргэд тус картыг өнөөдрөөс эхлэн өөрийн харьяа хорооноос авч болох бөгөөд сайжруулсан түлш худалдан авах бүрдээ тухайн цэг дээрх худалдагчид байх төхөөрөмжид давхар уншуулан худалдан авсан түлшээ “Сайн карт” дах гурван тоннын квотоосоо хасуулах байдлаар хэрэглэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж