Бин Ладены хүүг хөнөөснийг Трамп батлав | News.MN

Бин Ладены хүүг хөнөөснийг Трамп батлав

Бин Ладены хүүг хөнөөснийг Трамп батлав

Бин Ладены хүүг хөнөөснийг Трамп батлав

Аль-Каида террорист бүлэглэлийн толгойлогч асан Осама Бин Ладены хүүг хөнөөсөн болохыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп баталгаажууллаа. 30 настай Хамза Бин Ладеныг АНУ-ын тусгай ажиллагааны үеэр хөнөөсөн аж. Дональд Трамп мэдэгдэлдээ, Хамза Бин Ладен нь аль-Каидагийн чадварлаг, чухал удирдагч гэхээсээ илүү эцгийнхээ нэрээр бэлгэдлийн ач холбогдолтой байсныг онцолсон байна. Гэхдээ тэрбээр АНУ-ын тусгай ажиллагаа явуулсан цаг хугацааг тодорхой мэдэгдээгүй аж.

Өмнө нь АНУ-ын хэвлэлүүд тагнуулын албаны эх сурвалжтайгаар Хамза Бин Ладеныг агаарын дайралтын үеэр амь үрэгдсэн хэмээн өнгөрсөн наймдугаар сард мэдээлж байв.

Хамза Бин Ладеныг АНУ-аас 2017 онд “террорист” хэмээн нэрлэсэн юм. Түүнийг эцгийнхээ орыг залган аль-Каида бүлэглэлийн толгойлогч болох магадлалтай хэмээн үзэж байв. Түүний тухай мэдээлэлд АНУ-ын засгийн газраас нэг сая ам.долларын шан харамж амлаад байв.

1980-аад оны сүүлээр Зөвлөлтийн хүчнийг хөөн гаргахын төлөө АНУ-аас санхүүжүүлэн сайн дурын афган залуусыг нэгтгэсэн нь хожмоо аль-Каида бүлэглэлийн үндэс болжээ. Тус бүлэглэлийг бүрдэхэд Осама Бин Ладен голлох үүргийг гүйцэтгэсэн ба тэрбээр 1989 онд Афганистанаас явсан ч 1996 онд эргэж ирээд мусульман иргэдийг сургуулилах баазуудыг нээн ажиллуулах болжээ. Аль-Каида бүлэглэл нь америкчууд, еврей үндэстэн болон тэдний холбоотнуудын эсрэг “шашны дайн” зарласан юм.

Эх сурвалж: ВВС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нохойн оцгоруудаа 2019-09-15 202.9.42.193

Худлаа2…Бин Ладны хүү амьд..сая Монголд ирж ан агнаж.шонхор аваад явсаншдээ…

Avatar

өөө 2019-09-15 202.21.108.207

Лалын алуурчдыг газрын хөрснөөс арчих хэрэгтэй юм шиг бгаам

Avatar

иргэн 2019-09-15 139.5.216.128

Дэлхий, улс төр, улс орнууд ийм байдгийг хүн бүр мэдэж аваасайдаа.

Avatar

хэхэ 2019-09-15 59.153.114.113

чамайг нохой ч үл тооно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж