Саудын Арабын гол хоёр үйлдвэрийн нэг халдлагад өртсөний дараа газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлээ танахад хүрснээ мэдэгдлээ. Саудын Арабын төрийн өмчийн “Aramco” компанийн үйлдвэр рүү Йемений хоутис босогчид нисгэгчгүй онгоцоор халдлага үйлдсэн байна. Халдлагын улмаас түүхий нефть боловсруулалт өдөрт 5,7 сая баррелиар багасжээ. Йемений талаас 10 ширхэг нисгэгчгүй онгоц буюу дрон ашиглан дайрснаа мэдэгджээ.
Харин АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ хэрэгт Йеменийг биш Иран улсыг буруутгасан байна. Саудын Арабын тэргүүлсэн Барууны дэмжлэгтэй цэргийн эвсэл Йемений засгийн газрыг дэмжин хоутис босогчдын эсрэг агаарын цохилт өгч буй. Йемений хоутис босогчдыг Ираны талаас далдуур дэмждэг хэмээн харддаг байна.
Саудын Араб нь дэлхийн түүхий нефтийн 10 хувийг дангаар боловсруулдаг юм. Халдлагаас үүдэн маргааш олон улсын зах зээл дээр газрын тос, байгалийн хийн үнэд өөрчлөлт орно гэж ажиглагчид харж байна.
Эх сурвалж: ВВС
zochin 2019-09-15 202.126.88.168
anu iraniig barhaas ungursun bhoo
зочин 2019-09-15 103.229.123.163
Ардчилсан АНУ Иран луу гэтээстэй. Хөөрхий муу Саддам, Ливийн ерөнхийлөгч Каддафи нарыг ингэж хэвлэлээр эхэлж бөмбөгдөж байгаад дараа нь улсыг нь бөмбөгдөж нус нулимс цусанд нь хутгасан. Ашиг нь гэвэл АНУ нефтийн эрх мэдлээ тэлсэн.
Zochin 2019-09-15 211.36.159.113
Dollar,huns,tulsh bugd nemegdene.
Зочин 2019-09-15 211.36.159.113
Odoo dollar,huns,tulsh bugd nemegdene.
зочин 2019-09-15 182.160.39.88
АНУ дайн явуулж болноо, бусад нь болохгүй, орос бол түрэмгийлэгч хэхэ, манай ардчилсан монголчуудын үзэл энэ юм даа
Zochin 2019-09-15 211.36.159.113
Odoo dollar,tulsh,huns buhd nemegdene.
Зочин 2019-09-15 49.0.212.2
Ах дүүгийн ган бат найрамдалтай орос ах нар минь энийг далимдуулаад бензинээ дахиад нэмээд өгөөч