Дроны халдлага газрын тосны үнэд нөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2019.09.15-нд нийтлэгдсэн

Дроны халдлага газрын тосны үнэд нөлөөлнө

Дроны халдлага газрын тосны үнэд нөлөөлнө

Саудын Арабын  гол хоёр үйлдвэрийн нэг халдлагад өртсөний дараа газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлээ танахад хүрснээ мэдэгдлээ. Саудын Арабын төрийн өмчийн “Aramco” компанийн үйлдвэр рүү Йемений хоутис босогчид нисгэгчгүй онгоцоор халдлага үйлдсэн байна. Халдлагын улмаас түүхий нефть боловсруулалт өдөрт 5,7 сая баррелиар багасжээ. Йемений талаас 10 ширхэг нисгэгчгүй онгоц буюу дрон ашиглан дайрснаа мэдэгджээ.

Харин АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ хэрэгт Йеменийг биш Иран улсыг буруутгасан байна. Саудын Арабын тэргүүлсэн Барууны дэмжлэгтэй цэргийн эвсэл Йемений засгийн газрыг дэмжин хоутис босогчдын эсрэг агаарын цохилт өгч буй. Йемений хоутис босогчдыг Ираны талаас далдуур дэмждэг хэмээн харддаг байна.

Саудын Араб нь дэлхийн түүхий нефтийн 10 хувийг дангаар боловсруулдаг юм. Халдлагаас үүдэн маргааш олон улсын зах зээл дээр газрын тос, байгалийн хийн үнэд өөрчлөлт орно гэж ажиглагчид харж байна.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж