ОХУ-ын Уралын Холбооны тойргийн төв Екатеринбург хотноо 2 жил тутам зохион байгуулагддаг сонирхогчдын боксын 20 дахь удаагийн ДАШТ үргэлжилж байна. Өчигдөр (9 сарын 14) тэмцээний 5 дахь өдөр манай улсын шигшээ багийн тамирчин Б.Чинзориг, Х.Энхмандах нар рингэнд гарсан.
52 кг-н жинд хөх булангаас гарч тулалдсан Х.Энхмандах Казахстаны С.Бибоссиновтой тоглон 5 шүүгчийн саналаар 2-3 харьцаатай хожигдсон байна. Тэгвэл 63 кг-н жинд өрсөлдсөн Б.Чинзориг өрсөлдөгч БНХАУ-ын Шан Жунтай тоглож илт давуу онооны харьцаа буюу 5-0 харьцаатай хожиж шөвгийн 16-д шалгараад байна. Ялалт байгуулсан Б.Чинзоригийн дараагийн өрсөлдөгч нь Энэтхэгийн М.Куашик байх юм. Шөвгийн 8-н төлөөх тулаан мягмар гарагт болно.
Өнөөдөр (9 сарын 15) манай ширэн бээлийнтүүндээс Азийн наадмын аварга Э.Цэндбаатар эхний тулаанаа хийнэ. Түүний эхний өрсөлдөгч нь Киргизстаны Мунарбек Сейтбек Улу байх юм. Манай улсаас одоогийн байдлаар Б.Чинзориг, Э.Цэндбаатар болон Г.Баярхүү нарын тамирчид тэмцээнээ үргэлжлүүлж байна.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ