Нийслэлийн засаг даргын 2019 оны А/932 дугаар “Цэвэр агаартай-Автомашингүй өдөр” зохион байгуулах тухай захирамжийн хүрээнд 2019 оны есдүгээр сарын 15-ны өдөр 07:00-18:00 цагийн хооронд Улаанбаатар хотын зарим гудамж замын хөдөлгөөнийг хязгаарлана.
Энэ үеэр дулаан, цахилгаанд холбогдох техникийн нөхцөл олгох, орон байраа дулаалах, ногоон зээлийн сангаас зээл авах, цахилгаан болон хийн халаагуур, сайжруулсан хатуу түлшний талаарх мэдээллийг иргэд, аж ахуйн нэгжид өгөх юм. Мөн агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цахилгаан халаагуур, сэргээгдэх эрчим хүч, гэрийн дулаалга, хийн түлш, сайжруулсан хатуу түлш үйлдвэрлэдэг болон импортоор оруулж ирдэг ААН байгууллагыг бүтээгдэхүүнээ танилцуулахыг урьж байна.
Сануулахад, жил бүрийн зургадугаар сард Автомашингүй өдрийг зохион байгуулдаг байсан бол энэ жилээс эхлэн жилд хоёр удаа зохион байгуулахаар болсон бөгөөд өнөөдөр “Цэвэр агаартай-Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэж байна.
Холбоотой мэдээ