Хуучирсан мэдээ: 2015.08.07-нд нийтлэгдсэн

Фото: AFP

"Vanity Fair" сэтгүүл дэлхийн хамгийн дэгжин хүмүүсийн жагсаалтыг шинэчлэн гаргажээ. Тус сэтгүүл хэд хэдэн ангиллаар чансаагаа тодруулсан бөгөөд эмэгтэй, эрэгтэй ангилалд британичууд тэргүүлсэн байна. Тодруулбал, Их Британийн ерөнхий сайдын эхнэр Саманта Кэмерон, жүжигчин эр Билл Най нар энэ жагсаалтад нэгдүгээрт бичигджээ.

Жагсаалтын хоёрт Тейлор Свифт, гуравт балетчин Мисти Копленд нар орсон байна. Жорж Клунийн эхнэр, өмгөөлөгч Амаль Клуни тавдугаарт бичигджээ.

Эрчүүдийн чансааны хоёр, гуравт санхүүч Ставрос Ниархос, зураач Ике Уде нар нэрлэгдсэн байв. Британийн жонон Гарри энэ удаа наймдугаарт жагссан байна.

Холливудын хамгийн ганган, дэгжин оддыг швед жүжигчин Алисиа Викандер тэргүүллээ. Хоёрдугаарт жүжигчин Эдди Редмэйн, гуравт жүжигчин Эмма Стоун нарыг нэрлэсэн байв. Харин хамгийн дэгжин хосоор жүжигчин Бенедикт Камбербэтч түүний эхнэр Софи Хантер нар тодорсон байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж