Хүүхдэд сайнаар нөлөөлөх 12 хэллэг

Хуучирсан мэдээ: 2019.09.14-нд нийтлэгдсэн

Хүүхдэд сайнаар нөлөөлөх 12 хэллэг

Хүүхдэд сайнаар нөлөөлөх 12 хэллэг

Үг маш хүчтэй. Хүүхэд байхад хэлсэн аав, ээжийн үг тархинд үүрд үлддэг. Хайрын үг, сургаалын үг хүүхдийг илүү сайн болоход тусалдаг, харин уурласан болон итгэл алдарсан үедээ хэлсэн үгүүд хүүхдийг өөртөө эргэлзэхэд хүргэдэг. Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр хүүхдэдээ хэлж болох 12 үг хэллэгийг танд хүргэж байна.

Би чамаар бахархаж байна биш,

“Чи өөрөөрөө бахархах хэрэгтэй”

Энэ хэллэг хор хөнөөлгүй юм шиг санагдаж байгаа боловч түвэгтэй юм. Хүүхдийнхээ хийсэн жижиг сажиг зүйл дээр магтсаар байгаад сүүлдээ үг нь үнэ цэнэгүй болдог. Оронд нь хүүхдийнхээ амжилт гаргасан тодорхой үйлдлийг урамшуулж, өөрөө өөртөө дүгнэлт хийхэд энэ хэллэг тус болно.

Аав ээжийгээ гэрт ирэх болтол хүлээ биш,

“Битгий дахиж тэгээрэй. Энэ үйлдэл чинь намайг уурлуулж байна. Яагаад гэвэл…”

Хүүхдээ буруу үйлдэл хийхэд тэр дор нь шийдэхийн оронд хойшлуулах нь маш буруу. Тухайн үед өөрөө шийдэж, яагаад уурласан тухайгаа хүүхэдтэйгээ ярьж шийдвэрлэх хэрэгтэй.

Чиний өдөр хэр байв биш,

“Чиний өдрийн хамгийн гоё сайхан нь юу байв?”

Чиний өдөр хэр байв гэдэг асуултад ганц хоёрхон үгээр хариулдаг. Харин үнэхээр л та хүүхдийнхээ өдрийг хэр өнгөрснийг мэдмээр байвал хүүхдээсээ дэлгэрэнгүй хариулах асуулт асуугаарай.

Хоол идэхгүй бол чихэр өгөхгүй биш,

“Эхлээд хоолоо идээд дараа нь чихрээ идээрэй”

Эхний өгүүлбэрийг хэлснээр хоолны үнэ цэнийг алдагдуулж байгаа юм. Гэхдээ жоохон өөрчлөөд хэлэхэд чихэр хоол хоёр хоёулаа амттай гэхдээ тодорхой дарааллын дагуу идэх хэрэгтэйг хэлж байна.

Хурдлаач биш,

“Хэн нь түрүүлж хувцсаа өмсөхийг харъя!

Та хүүхдээ юмаа хурдан хий гэж шаардахад хүүхдийн стресс айдас нэмэгддэг. Оронд нь та хүүхэдтэйгээ хамтран ажиллаж байгаагаа мэдэгдэх хэрэгтэй.

Намайг тайван байлга биш,

“Юу болсон бэ, энийг дуусгаад ярилцъя, тэгэх үү?” 

Хүүхдээ дандаа хайхрахгүй байвал асуулт асуух нь хэрэггүй зүйл мэтээр ойлгогдоно. Хэрвээ тэр дор нь асуултад хариулж чадахгүй бол тэвчээртэйгээр хэдэн минутын дараа ярилцъя гэж хэлээрэй.

Өөрөөсөө ичээч биш,

“Хийсэн зүйлд чинь би үнэхээр сэтгэл гонсойж байна. Яагаад гэвэл…”

Ичгүүр гэдэг зүйлийг хүүхэд чинь ойлгоход жаахан байж болно. Гэхдээ хүүхдийг ичээх нь ууртай болгодог гэдгийг судалгаа харуулжээ. Оронд нь юу буруу хийсэн, ирээдүйд яаж зайлсхийх талаар сайн тайлбарлаж хэлээрэй.

Битгий уйл биш,

“Юу болсон бэ?”

Хүүхэд уйлах нь хэвийн үзэгдэл юм. Гэхдээ шууд уйлахаа боль гэж хэлэх нь хүүхдийн юу мэдэрч байгаа нь чухал биш мэт санагдана. Оронд нь асууж тусламж үзүүлэх хэрэгтэй.

Айгаад байх юм байхгүй биш,

“Айж байгааг чинь ойлгож байна. Гэхдээ би чиний хажууд байна”

Эхний өгүүлбэрийг хэлэхэд айж байгаа хүүхдэд тус болох нь юу л бол. Оронд нь хүүхдийнхээ айдсыг дарж, тайвшруулах үг хэлээрэй.

Би чамд тэгж хэлсэн учраас биш,

"Телевизээ унтраагаад даалгавраа хийх цаг болжээ”

Хүүхэд яагаад хийж байгаагаа болих ёстой, яагаад аав ээжийнхээ хэлснийг хийх ёстойгоо сайн ойлгодоггүй. Оронд нь тайлбарлан өгч, яагаад тийм зүйл хэлснээ тайлбарлаарай.

Би чам шиг байхдаа энийг хийж чаддаг байсан биш,

“Би чамд яаж хийхийг заагаад өгье”

Бүх хүүхэд өөр өөр өсдөг. Хүүхдээ бусадтай харьцуулна гэдэг нь сайн зүйл биш. Хүүхэд чинь юм хийж чадахгүй бол зааж өгч байгаарай.

Би чамд урам хугарлаа биш,

“Чи миний сэтгэлийг гонсойлгож байна. Яагаад гэвэл…”

Би чамд урам хугарлаа гэж хэлэхэд хүүхэд аав, ээжийнхээ хүлээлтэд хүрэхгүй байгаа юм байна гэж боддог. Урам хугарах гэдэг үгийг хүүхэдтэйгээ ярилцахдаа бага ашиглах нь зүйтэй.

Б.ПҮРЭВЗОЛ
Эх сурвалж: brightside.me

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж