Сангийн яамыг Я.Санжмятавт өгөхөөр тохирчээ

Хуучирсан мэдээ: 2015.08.07-нд нийтлэгдсэн

Сангийн яамыг Я.Санжмятавт өгөхөөр тохирчээ

МАН-ын зургаан сайдын оронд хэнийг оруулах вэ? хэмээн АН-ынхан яамдаа хуваагаад дуусч байгаа бололтой. Тус намд гурван яам, “Шударга ёс” эсвэлд 2, үлдсэн нь бие даагчдад очихоор болсон. Баттай эх сурвалжаас авсан мэдээгээр Сангийн яамыг Алтангадас авч байгаа юм байна.  Тодруулбал, Сангийн сайдаар Я.Санжмятавыг томилуулах гэнэ.  Засгийн гол яамыг Я.Санжмятавт өгөхөд Н.Алтанхуягийн оролцоо их байсан бололтой.  Я.Санжмятав өмнө нь Хөдөлмөрийн сайд байсан. Мөн Завхан аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа аймгийн сонгогчдодоо багагүй үнэлэгдсэн гэдэг юм билээ.

 Б.ХОНГОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж