Доналд Tрампын дэмжигчдийн дунд явуулсан санал асуулгын есөн сарын дүнг CNN нийтэлжээ. Дүнг танилцуулахад, Трампын нэр хүнд өнгөрсөн найман сараас нэг хувиар буурч, 39 хувь болсон байна. Энэхүү дүн нь өнгөрсөн зургаан сард хийсэн санал асуулгаас дөрвөн хувиар буурсан үзүүлэлт аж.
Америкийн Ерөнхийлөгчийг дэмжигчдийн тоо буурсаар байгааг сүүлийн зургаан сараас хойших санал асуулгын дүнгээс харж болно. Дөрвөөс зургаан сарын хооронд авсан санал асуулгаар тогтмол 43 хувьтай байсан ч түүнээс хойш буурсаар байгаа ажээ.
Трампын нэр хүнд дөрвөн хувиар буурсан нь нэг их биш санагдаж магадгүй. Өмнөх санал асуулгуудыг эргэн санахад, Tрампыг дэмжигчдийн тоо энэ жилийн хагасаас өмнө хөдөлгөөнгүй байснаа ийнхүү буурчээ.
Б.ПҮРЭВЗОЛ
Эх сурвалж: CNN