Fortune сэтгүүлээс нэрлэдэг “Ажиллахад хамгийн тааламжтай шилдэг 100 компани” – 2015 жагсаалтыг Google компани дахин тэргүүллээ. Ингэснээр энэхүү жагсаалтыг өнгөрсөн жилийг оролцуулан 2 жил дараалан, нийтдээ 6 дахь удаагаа тэргүүлж байна.
Google компани тухайн жагсаалтыг тэргүүлж байгаагийн шалтгааныг ихэнх хүмүүс тэндхийн цалин хангамж, Googleplex кампус дахь ая тухтай орчинтой холбон таамаглаж байгаа байх. Гэхдээ гол учир нь яг юунд байгаа юм бол?
Google -ийнхэн ажилчид компанийг биш, боссыгоо орхидог гэдгийг мэддэг. Түүнчлэн шилдэг боссуудтай болно гэж найдаж хүлээдэг ихэнх компаниас ялгаатай нь, Google компани ажилчид бүрээ өөрийн мөрөөдлийн босс шигээ болоход нь тусалдаг.
Google дэх хүний нөөцийн шинжээч багийнхан менежерүүдийг гайхалтай болгодог чанаруудын талаар тогтмол судалгаа хийдэг байна. Менежерүүд зөвхөн ажлаа өндөр түвшинд гүйцэтгээд зогсохгүй, удирдлаган дороо ажилладаг хүмүүсээс манлайллынхаа ур чадварын тал дээр оноо цуглуулдаг. Тэд хүн бүр хамтран ажиллахыг хүсдэг тийм л менежерүүдийг төлөвшүүлэхийг зорьдог.
Дараа нь сургалтын тусгай хөтөлбөр боловсруулж, тэдгээр чанаруудыг хэрхэн төлөвшүүлэх талаар менежерүүдэд заадаг. Менежерүүд тухайн сургалтыг дүүргэмэгц, Google –ээс тэднийг зан суртахуун болоод манлайллын ур чадвартаа ахиц дэвшил гаргасан эсэх, ажилчид тэдний дор ажиллахдаа сэтгэл хангалуун байх эсэх дээр үнэлгээ хийдэг.
үргэлжлэл: biznetwork.mn