Худалдаа, үйлчилгээний байгууллагууд ахмад настай хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаарх мэдээллийг дутуу өгөх, тайлбарлаж өгдөггүйгээс хохирох тохиолдол цөөнгүй гардаг аж. Ийм гомдол мэдээлэл “Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв”-ийн 1800-1284 утсанд маш их ирдэг байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ахмад настнуудын эрхийг хамгаалах үүднээс тэдэнд мэдээлэл өгөх, хэрэглээний боловсролыг нь дээшлүүлэх зорилгоор “Ахмад настан-хэрэглэгч” аяныг хэрэгжүүлж буй юм байна. Энэхүү аян есдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн ирэх сарын 5-ныг хүртэл үргэлжлэх аж.
Дашрамд дурдахад, Монгол улсад 2018 оны жилийн эцсийн байдлаар нийт хүн амын 6.66 хувь буюу 215,731 нь 60 ба түүнээс дээш насны өндөр настан байна гэсэн судалгаа байдаг.
Б.ЦЭЦЭГ
Mongolchuud uilchilgee gej yu baidgiig meddeggui 2019-09-14 103.212.118.203
Udaan hugatsaanii daraa mongoldoo ireed uilchilgeenii baiguullaguudaar yavj mongolchuud er ni uilchilgee gej yu baidgiig meddegguim bn gej dugnev. Hun yumiig ni sonirhood uzej baihad utsaa maajaad l suugaad bn, yum asuuhaar duugarch yadaad avbal av avahgui bol bai gesen yanztai, yumiig ni umsuj uzeed taalagdahgui butsaagaad uguhuur avahguim baij ajil udlaa ch geh shig. Zaragdsan baraa butsaahgui solihgui ch geh shig, USA-d bol zaragdsan baraa hezee ch butsaadag, bur hereglesen baisan ch butsaana
Зочин 2019-09-14 49.0.212.2
Тэд чинь гагц ахмад настан биш, өөрөөсөө бусдыг хүн гэж тоодог билүү
зочин 2019-09-14 66.181.181.75
монголчууд мөнгө олох гэж горьдож зогсож байгаагаа мэдэхгүй муухай ноён зантай хүнд хандсан хүрсэн үйлчилгээ хэзээ ч үзүүлдэггүй юм асуухаар ч дуугардаггүй дургүй бол больчих хэрэгтэй чадахгүй байж арчаагүй дээгүүр зантай хүмүүс зэрэг зиндаагаа бол огт мэдэхгүй