Худалдаа, үйлчилгээний газрууд ахмадуудаа үл тоомсорлодог

Хуучирсан мэдээ: 2019.09.14-нд нийтлэгдсэн

Худалдаа, үйлчилгээний газрууд ахмадуудаа үл тоомсорлодог

Худалдаа, үйлчилгээний газрууд ахмадуудаа үл тоомсорлодог

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд ахмад настай хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаарх мэдээллийг дутуу өгөх, тайлбарлаж өгдөггүйгээс хохирох тохиолдол цөөнгүй гардаг аж. Ийм гомдол мэдээлэл “Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв”-ийн 1800-1284 утсанд маш их ирдэг байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ахмад настнуудын эрхийг хамгаалах үүднээс тэдэнд мэдээлэл өгөх, хэрэглээний боловсролыг нь дээшлүүлэх зорилгоор “Ахмад настан-хэрэглэгч” аяныг хэрэгжүүлж буй юм байна. Энэхүү аян есдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн ирэх сарын 5-ныг хүртэл үргэлжлэх аж.

Дашрамд дурдахад, Монгол улсад 2018 оны жилийн эцсийн байдлаар нийт хүн амын 6.66 хувь буюу 215,731 нь 60 ба түүнээс дээш насны өндөр настан байна гэсэн судалгаа байдаг.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж