Сибирийн баавгайнууд хоол хайж, Монголын хилийг давжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.14-нд нийтлэгдсэн

Сибирийн баавгайнууд хоол хайж, Монголын хилийг давжээ

Сибирийн баавгайнууд хоол хайж, Монголын хилийг давжээ

Сибирийн түймэртэй холбоотойгоор хар баавгай олноороо Монголын хил даван нүүдэллэн орж иржээ. Өлсгөлөн баавгайнууд хоттой хонь руу дайрч, идэж, заримыг нь тас татаж хаях болсон байна. Зарим нутгийн иргэд баавгайнаас айж гэртээ орж чадахаа больжээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын байгаль орчны байцаагч Г.Энхтүвшиний мэдээлснээр, Хүдэр сумын нутгаар баавгай хаа сайгүй байх болж, хүмүүсийг унтаж амарсны дараа шөнийн 02:00 цагаас эхлэн хоттой хонь руу дайрах болж, айлын илүү гэр дэх айраг цагаа, ааруул, өрөм зэргийг идэх тохиолдол цөөнгүй гарах болжээ.

Сумын ЗДТГ-аас ажлын хэсэг гарч шөнө бүр эргүүл хийж, сум тавьж байгаа аж. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас  баавгайнуудыг агнаж, сум тавьж болохгүй гэх чиглэл өгсөн бол ЦЕГ-аас "Үргээлэг хий" гэсэн чиглэл өгч, сум тарааснаар байгаль хамгаалагчид ийнхүү шөнийн эргүүлд гарч буй юм байна. Азийн хар баавгай нь өлсгөлөнгөөс болж ичиж чаддаггүй, өлсгөлөнгөөс болж олноороо үрэгдэх аюултай  аж.

Тэд өлссөнөөсөө болж өвлийн хүйтэнд ичээнээсээ гарч хоол тэжээл эрэхдээ осгож, эсвэл өлсөж үхдэг байна. Энэ талаар ОХУ-ын ШУА-ийн Алс Дорнодын салбарын Хүрээлэн буй орчин, усны асуудал хариуцсан хүрээлэнгийн судлаачид  олон баавгай өлсгөлөн, хүйтнээс болж үрэгдэж байгааг өмнө нь анхааруулж байжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж