Путин Нурмагомедовыг магтжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.14-нд нийтлэгдсэн

Путин Нурмагомедовыг магтжээ

Путин Нурмагомедовыг магтжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн пүрэв гаригт Дагестанд хийсэн айлчлалаа өндөрлүүлжээ. Түүнийг Дагестаны нийслэл Махачкала хотын нисэх буудалд ирэх үед “UFC”-гийн хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедов болон түүний аав, дасгалжуулагч Абдулманап Нурмагомедов нар ирж уулзсан байна.

Холимог тулааны нэрт тамирчин Нурмагомедов өнгөрсөн бямба гаригт АНУ-ын тамирчин Дастин Пуарьетэй тулалдаж, гуравдугаар үед өрсөлдөгчөө боолт хийн буулган авч, аваргын бүсээ хамгаалсан билээ.

Путин “UFC”-гийн аварга болон түүний аавтай халуун дотноор мэндчилэн тэвэрчээ. Энэ үеэр тэрбээр Нурмагомедовыг “хүчтэй тулаанч” хэмээн магтаад, түүнд “Баяр хүргье. Маш сайн, гоёмсог, шударга тулаан болсон. Би маш сайн боолт үзсэн” хэмээн хэлсэн байна.

ОХУ-ын Бүгд найрамдах Дагестан Улсаас гаралтай Хабиб Нурмагомедов өнгөрсөн онд АНУ-ын өрсөлдөгч Аль Яквинтаг буулган авч, “UFC”-гийн аваргаар шалгарсан анхны Оросын тамирчин болсон билээ. Өдгөө 30 настай “бүргэд” хочит Нурмагомедов холимог тулааны 28 тэмцээнд оролцож, бүгдэд нь ялалт байгуулсан бахдам амжилтын эзэн юм.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж