Ваар дүүрэн өрөм, шар тосыг Монголдоо хадгалж байна

Хуучирсан мэдээ: 2019.09.14-нд нийтлэгдсэн

Ваар дүүрэн өрөм, шар тосыг Монголдоо хадгалж байна

Ваар дүүрэн өрөм, шар тосыг Монголдоо хадгалж байна

Монголын төдийгүй дэлхийн археологийн судалгаанд нэн ховор нээлт болсон, 700-800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос Монголын Үндэсний музейд хадгалагдаж байна.

Дархадын хотгорын сав нутгаас олдсон Монголын эзэнт гүрний үед хамаарах энэхүү ховор нандин олдворуудыг манай эрдэмтэд олон улсын шинжилгээний лабораторид бус дотооддоо судлахаар болжээ.

Албан бус мэдээллээр, дээрх олдворуудыг Германы эрдэм шинжилгээний багийнхан судалж, тус улсын лабораторид нарийн  шинжлүүлнэ гэсэн мэдээлэл байсан юм.

Монголын Үндэсний музейн эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхан "Урьдчилсан байдлаар ваар дүүрэн шар тос зул байх магадлалтай" гэж хэлсэн юм. Түүний мэдээлснээр, зул гэдгийг нь нотлохын тулд рентгенд харахаар төлөвлөжээ. Одоогоор судалгааны ажил эхэлсэн тул үзэгчдийн хүртээл болгох цаг болоогүй байгаа аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж