Тээврийн цагдаагийн албанаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн уулзвараас “Дүнжингарав” худалдааны төвийн урд замыг сонгон хөдөлгөөнд оролцохгүй байхыг жолооч нарт анхаарууллаа. Учир нь өнөөдөр “Цэвэр агаар” өдөрлөгийн хүрээнд 500 дугуйчны парад болон хөгжлийн бэхшээлтэй иргэд, гэр бүлийн марафон гүйлт зэрэг спортын үйл ажиллагаа болж буй юм.
Дээрх зам, уулзваруудын хөдөлгөөнийг өглөөний 08.00-18.00 хүртэл хязгаарлажээ. Мөн автомашингүй өдрийг тохиолдуулан өнөөдөр 39 чиглэлийн 19 нийтийн тээврийн чиглэл өөрчлөгдсөн билээ. Өнөө орой 18:00 цагаас эхлэн хаалттай автозамуудыг нээж, нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн горимд шилжих юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ