Цагдаагийн алба хаагчид, согтуугдаа бусдын амь насыг хөнөөж, хэргийн газраас зугтсан этгээдийг илрүүлэн шалгаж байна. Баянгол дүүргийн нутагт дэвсгэрт наймдугаар сарын 25-ны өдөр 29 настай, эрэгтэй, иргэн Б нь 48 настай эрэгтэй Б-тэй хамт архидах үедээ маргалдаж, улмаар толгойн тус газарт нь цохиж гэмтэл учруулжээ.
Сэжигтэн хэргийн газраас зугтаж, улмаар ойр орчим дахь аж ахуйн нэгж байгууллагуудын камерт бичигдсэн бичлэгээ устгуулсан байна. Талийгаач Б-г ухаангүй хэвтэж буй талаар иргэд ГССҮТ-д дуудлага өгч хүргүүлсэн бөгөөд тэрбээр ухаан оролгүй байсаар амь насаа алджээ. Түүний амь насаа алдсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, гэмт этгээдийг илрүүлэн шалгаж буй юм байна.
Б.ЦЭЦЭГ