Какүрюү М.Ананд дахин унаж, Окиноүми тэргүүлж эхлэв

Хуучирсан мэдээ: 2019.09.14-нд нийтлэгдсэн

Какүрюү М.Ананд дахин унаж, Окиноүми тэргүүлж эхлэв

Какүрюү М.Ананд дахин унаж, Окиноүми тэргүүлж эхлэв

Японы Токио хотод болж буй мэргэжлийн сүмо бөхийн намрын тэмцээн буюу Аки башё талдаа ороход хоёр өдрийн барилдаан үлдлээ. Дээд зиндаанд томоохон өрсөлдөөн өрнөж байна.

Их аварга Какүрюү М.Ананд өчигдрийн барилдаанд Дайеишод унаснаар дөрвөн даваа, хоёр унаатай болж, тэргүүлэгчийн гуравдугаар эгнээ рүү шилжлээ. Өнөө цагийн их аварга Хакүхо М.Даваажаргал энэ сарын тэмцээнийг өнжсөн бол Какүрюү аварга сүүлийн хоёр өдрийн барилдаанд уналаа. Том цолтнуудаас озэки /арслан/ Гоэйдо дөрөв, Точиношин хоёр даваатай болжээ.

Манай бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил дөрөв, Азүмарюү С.Тодбилэг гурван даваатай башёг үргэлжлүүлж байна. Харин Ичиножёо А.Ичинноров бэртлийн улмаас тэмцээнийг дундаас орхисон.

Аки башёг Окиноүми зургаан даваатай ганцаараа тэргүүлж эхэлсэн бол комүсүби Эндо, сэкивакэ Такакейшо нарын найман бөх таван даваа, нэг унаатай удаалж байна. Тэмцээний долоо дахь өдрийн барилдаан өнөөдөр үргэлжлэн явагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж