Сүхбаатарын талбайд "цэвэр агаар", "Үндэсний номын баяр" өдөрлөг болж байна

Хуучирсан мэдээ: 2019.09.14-нд нийтлэгдсэн

Сүхбаатарын талбайд "цэвэр агаар", "Үндэсний номын баяр" өдөрлөг болж байна

Сүхбаатарын талбайд "цэвэр агаар", "Үндэсний номын баяр" өдөрлөг болж байна

Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр /2019.09.14/ “Цэвэр агаар” өдөрлөг болон 5000 дугуйчны парад, “Үндэсний номын баяр”, шохойн зургийн уралдаан, спорт, урлагийн олон үйл ажиллагаа болж байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас энэ амралтын өдрүүдэд зохион байгуулж буй “Цэвэр агаар” өдөрлөгийн үеэр  иргэд, ААН, байгууллагуудад дулаан, цахилгаанд холбогдох техникийн нөхцөл олгох, “Ногоон зээлийн сан”-гаас зээл авах, цахилгаан болон хийн халаагуур, сайжруулсан хатуу түлшний түгээлт борлуулалтын цэгийн мэдээлэл, орон байраа дулаалах талаарх зөвлөмж, мэдээллийг өгч байгаа юм. Өдөрлөгт 40 гаруй ААН, байгууллага оролцож, гэр, байшингийн дулаалгын материал, халаалтын шийдлүүд, эко автомашин, шинэ дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

Мөн уламжлал ёсоор найм дахь жилдээ зохиогдож буй “Үндэсний номын баяр”-ын өдрөөр зохиолч, бүтээгчид уншигчидтайгаа биечлэн уулзаж, номоо гарын үсэгтэй, хямдралтай үнээр борлуулах боломжийг олгодгоороо номын хорхойтнуудын хүсэн хүлээдэг баярын өдөр болсон юм. Номын баяр хоёр өдөр үргэлжилнэ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж