Хошин шогийн “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал буюу Өөскө сүүлийн жилүүдэд жюү жицү бөхийн төрлийг сонгож, чамгүй амжилт үзүүлээд байгаа билээ.
Тэрбээр өчигдөр Японы Токио хотод эхэлсэн жюү жицү бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний Мастерс ангиллын хөх бүсийн 76 кг-ын жинд барилдаж, хүрэл медаль хүртжээ. Түүний хувьд “Гаруда академи”-ийн тамирчин болсон бөгөөд ийнхүү ахмадын ангилалд тивийн медальтан болсон байна.
Дэлгэцийн уран бүтээлээс илүүтэй спортын талбарт хүч үзэх болсон жүжигчин Өөскө амжилтаа ахиулсаар буй юм.
Ч.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ