"Тэсийн голын монголчууд" кино олон улсын кино фестивалиас шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2019.09.14-нд нийтлэгдсэн

"Тэсийн голын монголчууд" кино олон улсын кино фестивалиас шалгарчээ

"Тэсийн голын монголчууд" кино олон улсын кино фестивалиас шалгарчээ

"Тэсийн голын монголчууд" кино Олон улсын кино фестивальд шалгарлаа. Тус киног Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, "Тэгт тойрог" кино компани хамтран бүтээжээ. Кинонд нэг голын уснаас ундаалж буй нутгийн уугуул малчдын амьжиргаа, аж амьдралын хэв маяг, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж ирсэн уламжлалт ёс заншил, бэлчээрээ нүүдэл сэлгээтэй даац багтаамжид тохируулан мал аж ахуйгаа адгуулан ирсэн уламжлалыг Тэсийн голын эхэн, дунд, адагт амьдран буй гурван айлаар жишиж харьцуулан харуулсан нь онцлог болжээ.

Дэлхийн олон улс орнуудын мал маллагаа, мал аж ахуй эрхлэх амьдралын хэв маягийг олон нийтэд таниулах зорилготой “Perspectives on pastoralism” буюу “Мал аж ахуйн чиг хандлага” нэртэй олон улсын кино наадамд дэлхийн олон орны чадварлаг уран бүтээлчийн баримтат болон түүхэн төрлийн олон кино өрсөлджээ. Шүүгчид "Тэсийн Голын монголчууд" киноны зураг авалтыг өндрөөр үнэлсэн байна.

Фестивалиас шалгарсан кинонуудыг зохион байгуулагчид Герман болон Бельги улсад зохион байгуулах Мал Аж Ахуйн олон улсын үйл ажиллагааны үеэр олон нийтэд таниулж, киноны талаарх мэдээллийг оролцогчдод хүргэх юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж