Тансаг хэрэглээний гар утас үйлдвэрлэгч Bellperre компани итали хэв маяг агуулсан ээлжит шинэ бүтээлээ худалдаанд гаргажээ. Харин энэ удаад тэдний шинэ гар утас дийлэнх хэрэглэгчдийн хэтэвчний зузаанд тохирох боломжийн үнэтэй байх гэнэ.
Метал, саффир, болор, арьсаар бүрж чимэглэсэн уг гар утас нь Bellperre нэртэй бөгөөд 2,2 инч дэлгэцтэй, 5,0 мегапиксель камертай, өөр дээрээ суурилсан GPS, FM радиотой бөгөөд и-мейлээ шалгах боломжтойгоос гадна дэлхийн 80 хэл дээр ашиглах боломжтой ажээ. Худалдан авагч мөн өөрийн хүссэнээр өнгөлсөн мөнгө, 18 каратын алт, 24 каратын шар алт мөн 125 өнгөний сонголттой гүрвэл, матар, могой, эсвэл халимын арьсаар утсаа чимэглэх болох юм.
Харин үнийн тухайд худалдан авагчийн сонголтоос шалтгаалах аж.
С.Цэлмэг