Өнөөдөр Б.Чинзориг, Х.Энхмандах нар тулаанаа хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.09.14-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Б.Чинзориг, Х.Энхмандах нар тулаанаа хийнэ

Өнөөдөр Б.Чинзориг, Х.Энхмандах нар тулаанаа хийнэ

Хойд хөрш ОХУ-ын Екатеринбург хотноо сонирхогчдын боксын 2019 оны ДАШТ үргэлжилж байна. Тэмцээн энэ сарын 9-нөөс 21-ний өдрүүдэд болно. Манай улсаас долоон тамирчин, нэг нөөц тамирчинтай оролцож буй бөгөөд хүнд жингийн тамирчид тэмцээнээ өндөрлүүлээд байгаа билээ.

Өнөөдөр хамгийн хөнгөн жин болох 52 кг-ын жинд Х.Энхмандах дэлхийн аваргын эхний тулаанаа хийнэ. Түүний эхний өрсөлдөгч Казахстаны боксчин Сакен Бибосынов байх юм. Өрсөлдөгчөө буулган авч чадвал Аргентин болон Колумбын боксчдын хожсонтой нь тоглоно. Х.Энхмандахын хэсэгт олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Колумбын Ю.Мартинес бий. Хэрвээ манай тамирчин өрсөлдөгчөө хожиж чадвал дараагийн шатанд колумб боксчинтой тулалдах магадлалтай.

Тэмцээний 63 кг-ын жинд өрсөлдөж буй Азийн наадмын мөнгө, ААШТ-ий мөнгө, хүрэл медальт ОУХМ Б.Чинзориг мөн тулаанаа хийнэ. Түүний өрсөлдөгч нь БНХАУ-ын боксчин Шань Жун байх юм. Манай боксчин Б.Чинзориг эхний өрсөлдөгчөө хожвол дараагийн шатанд буюу хэсгийн аваргын хагас шигшээд Нидерланд болон Энэтхэгийн боксчдын аль хожсонтой нь тоглоно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж