Холливудын жүжигчин хахууль өгсөн хэргээр 14 хоног хоригдоно | News.MN

Холливудын жүжигчин хахууль өгсөн хэргээр 14 хоног хоригдоно

Холливудын жүжигчин хахууль өгсөн хэргээр 14 хоног хоригдоно

Холливудын жүжигчин хахууль өгсөн хэргээр 14 хоног хоригдоно

“Desperate Housewives” киногоороо олонд танигдсан Америк жүжигчин Фелисити Хафман хүүхдээ нэр хүндтэй их сургуульд оруулахын тулд хахууль өгсөн хэргээр 14 хоног хоригдох ял сонслоо. Дээр нь нэмээд 30,000 ам.долларын торгууль, 250 цагийн албадан хөдөлмөр эрхлэх шийтгэл хүлээжээ.

Болсон хэрэг явдлыг тодруулбал, тэрбээр хүүхдээ алдартай сургуульд оруулахын тулд хүүхдийнхээ элсэлтийн шалгалтын оноог засуулахаар 15,000 ам.долларын хахууль өгсөн байна. Тус улсад олны танил хүмүүсийн хүүхдийг мөнгө авч нэр хүндтэй сургуульд элсүүлдэг сүлжээ байдаг ба энэ хэрэгт нийт 51 хүн холбогдсоны 34 нь эцэг эхчүүд байгаа аж.

Шүүх хурлын үеэр охиныхоо мэдлэг чадварт итгэлгүй, ийм хэрэг үйлдсэндээ нулимс дуслуулан уучлал гуйж байсан Хафман тус хэрэгт холбогдсон эцэг эхчүүдээс хамгийн бага авлига өгсөн хүн юм байна. Хамгийн дээд тал нь 500,000 ам.долларын хахууль өгсөн хүн ч байгаа аж. Харин Хафманы нөхөр Холливудын жүжигчин Уилльям Мэси ял шийтгэлгүй өнгөрчээ.

Эх сурвалж: SKY NEWS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-14 119.40.100.170

sain eej

Avatar

Ялаас чөлөөлнө. 2019-09-14 202.21.125.158

Эрүүгийн хууль
Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө.

Avatar

Зочин 2019-09-14 178.255.154.107

Авлигын хэрэг илэрч байгаа нь авлига эмчлэгдэж буй шинж. Хүний нийгмийг нэг бүхэл бодьгал гэж үзье. Авлига бол тэр амьтаныг өвчлүүлдэг вирус. Монголын нийгэм энэ өвчнөөр өвчилсөн гэж үзье. Тэгвэл тэрхүү вирусын эсрэг вакцин, эм хэрэгтэй. Харин тэр вакцин, эмийг гаднаас л авна өөр арга байхгүй. Өөрөөр хэлбэл олон улсын байгууллагуудтай хамтраад авлигатай хийх тэмцэлдээ амжилт гаргасан орнуудын туршлагыг оруулж ирэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр нэг мундаг удирдагч гарч ирээд цэвэрлэгээ явуулна гэвэл бүтэхгүй.

Avatar

Зочин 2019-09-14 49.0.212.2

Манайд амьдарвал хэдэн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, за тэгээд төрлийн албаны мануухайнуудад жоохон жоохон юм атгуулж гүйж байгаад хамаг ажлаа амжуулж мэдэх л авгай байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж