“Desperate Housewives” киногоороо олонд танигдсан Америк жүжигчин Фелисити Хафман хүүхдээ нэр хүндтэй их сургуульд оруулахын тулд хахууль өгсөн хэргээр 14 хоног хоригдох ял сонслоо. Дээр нь нэмээд 30,000 ам.долларын торгууль, 250 цагийн албадан хөдөлмөр эрхлэх шийтгэл хүлээжээ.
Болсон хэрэг явдлыг тодруулбал, тэрбээр хүүхдээ алдартай сургуульд оруулахын тулд хүүхдийнхээ элсэлтийн шалгалтын оноог засуулахаар 15,000 ам.долларын хахууль өгсөн байна. Тус улсад олны танил хүмүүсийн хүүхдийг мөнгө авч нэр хүндтэй сургуульд элсүүлдэг сүлжээ байдаг ба энэ хэрэгт нийт 51 хүн холбогдсоны 34 нь эцэг эхчүүд байгаа аж.
Шүүх хурлын үеэр охиныхоо мэдлэг чадварт итгэлгүй, ийм хэрэг үйлдсэндээ нулимс дуслуулан уучлал гуйж байсан Хафман тус хэрэгт холбогдсон эцэг эхчүүдээс хамгийн бага авлига өгсөн хүн юм байна. Хамгийн дээд тал нь 500,000 ам.долларын хахууль өгсөн хүн ч байгаа аж. Харин Хафманы нөхөр Холливудын жүжигчин Уилльям Мэси ял шийтгэлгүй өнгөрчээ.
Эх сурвалж: SKY NEWS
Холбоотой мэдээ