Ану бал сараа Европын орнуудаар аялж өнгөрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.09.14-нд нийтлэгдсэн

Ану бал сараа Европын орнуудаар аялж өнгөрүүлнэ

Ану бал сараа Европын орнуудаар аялж өнгөрүүлнэ

“Гала” хамтлагийн Ану нэрээрээ олны танил болж, одоо ч охид бүсгүйчүүдийн анхаарлыг татдаг Ч.Уранхолбоо энэ сарын 9-нд хуримаа хийсэн билээ. Тэрбээр Б.Түвшинбаяр гэх эгэл даруу залууг амьдралын ханиараа сонгож, өдгөө таван сайхан охины ээж, аав болсныг олон нийт андахгүй. Тэд хуримын бал сараа Европын орнуудаар усан онгоцоор аялж өнгөрөөхөөр төлөвлөжээ.

Дуучин Ану, Б.Түвшинбаяр нар найман жил ханилж, ийнхүү хуримаа хийсэн юм. Анугийн хувьд хуримын даашинзаа хадгалж, ууган охиныхоо ирээдүйн хуримд бэлэглэхээр болжээ. Түүний хуримын даашинзыг 4-5 дизайнер нэг сар гаруйн хугацаанд урлаж, хээ угалз бүрийг нь гараар шагласнаараа онцлог болжээ. Сонирхуулахад, тэдний хуримд 500 гаруй зочин хүрэлцэн иржээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж