Монголын баг сонгомол бөхийн ДАШТ-д анх удаа оролцоно

Хуучирсан мэдээ: 2019.09.14-нд нийтлэгдсэн

Монголын баг сонгомол бөхийн ДАШТ-д анх удаа оролцоно

Монголын баг сонгомол бөхийн ДАШТ-д анх удаа оролцоно

Сонгомол болон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Казахстаны Нур-Султан хотод эхлэх бөгөөд 100 гаруй орны бөхчүүд оролцож байна. "Токио 2020" Олимпийн эрх олгох энэхүү тэмцээн сонгомол бөхийн төрлөөр эхлэх бөгөөд манай улсаас анх удаа энэ төрөлд өрсөлдөнө.

Сонгомол бөхийн эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт М.Даваабанди, 67 кг-ын жинд мөн 23 хүртэлх насны Азийн АШТ-ий мөнгөн медальт Г.Ханбүргэд нар барилдана. Энэ нь Монголын бөхчүүдээс сонгомол бөхийн төрлөөр дэлхийн дэвжээнд анх удаа өрсөлдөх түүхийг бичиж байна.

Эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн энэ сарын 17-ноос эхлэх бөгөөд Монгол Улсын баг тамирчид Казахстанд очоод байна. Энэ удаагийн эмэгтэй багийн бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин С.Батцэцэг, дэлхийн аварга, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд болон Б.Оюунсүрэн, О.Бурмаа нарын ахмад тамирчид багтсан. Мөн залуу тамирчид ч улсын аварга болж, ДАШТ-д өрсөлдөх эрхтэй болсон билээ.

Эмэгтэй багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя:

  • 50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг (Хасу-Мегастарс)
  • 53 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа
  • 55 кг: Бат-Очирын Болортуяа (Женко)
  • 57 кг: Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар)
  • 59 кг: Баатаржавын Шоовдор (Хасу-Мегастарс)
  • 62 кг: Энхбатын Гантуяа (Хилчин)
  • 65 кг: Хүрэлхүүгийн Болортуяа (Аврагч)
  • 68 кг: Соронзонболдын Батцэцэг (Хилчин)
  • 72 кг: Банзрагчийн Оюунсүрэн (Женко)
  • 76 кг: Очирбатын Бурмаа (Женко, Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс)

Эрэгтэй шигшээ баг энэ сарын 17-нд Казахстаныг зорихоор болжээ.

ХУВААРЬ: 

09.17 /Мягмар/

  • Урьдчилсан барилдаан: Эмэгтэй 50-53-55-72 кг.; Сонгомол дагах барилдаан 60-77-130 кг.
  • Хагас шигшээ: Эмэгтэй 50-53-55-72 кг
  • Финал: Сонгомол 60-77-130 кг.

09.18 /Лхагва/ 

  • Урьдчилсан барилдаан: Эмэгтэй 57-59-65-76 кг.; Эмэгтэй дагах барилдаан 50-53-55-72 кг
  • Хагас шигшээ: Эмэгтэй 57-59-65-76 кг.
  • Финал: Эмэгтэй 50-53-55-72 кг.

09.19 /Пүрэв/

  • Урьдчилсан барилдаан: Эмэгтэй 62-68 кг., Эмэгтэй дагах барилдаан 57-59-65-76 кг.
  • Хагас шигшээ: Эмэгтэй 62-68 кг.
  • Финал: Эмэгтэй 57-59-65-76 кг.

09.20 /Баасан/ 

  • Урьдчилсан барилдаан: Эрэгтэй 70-74-92-125 кг.; Эмэгтэй дагах барилдаан 62-68 кг.
  • Хагас шигшээ: Эрэгтэй 70-74-92-125 кг.
  • Финал: Эмэгтэй 62-68 кг.

09.21 /Бямба/

  • Урьдчилсан барилдаан: Эрэгтэй 61-79-86-97 кг.; Эрэгтэй дагах барилдаан 70-74-92-125 кг.
  • Хагас шигшээ: Эрэгтэй 61-79-86-97 кг.
  • Финал: Эрэгтэй 70-74-92-125 кг.

09.22 /Ням/

  • Дагах барилдаан: Эрэгтэй 61-79-86-97 кг.
  • Финал: Эрэгтэй 61-79-86-97 кг. Шагнал гардуулах ёслол.

Тэмцээний хуваарийн дагуу урьдчилсан, дагах барилдаан орон нутгийн цагаар 11.00-16.00 цагийн хооронд болж, хагас шигшээ 16.00-17.45, финалын барилдаан 18.00-20.30 цагийн хооронд үргэлжлэн явагдах хуваарьтай байна.

Олимпийн жингийн эхний зургаан байр буюу медалийн төлөө барилдсан тамирчид "Токио 2020"-ийн эрх авах юм. Тэмцээнийг https://unitedworldwrestling.org/-оос шууд үзээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж