Ургац хураалтад ажиллах хүчний хомсдол үүсчээ

Хуучирсан мэдээ: 2019.09.14-нд нийтлэгдсэн

Ургац хураалтад ажиллах хүчний хомсдол үүсчээ

Ургац хураалтад ажиллах хүчний хомсдол үүсчээ

Жил бүр ургац хураалтын ажилд цэргүүд болон оюутнуудыг “дайчилдаг”. Энэ жилийн хувьд ургац хураалтад оролцох цэргийн тоо буурсан байна. Учир нь, энэ жилээс цэргийн албан хаагчдыг томоохон бүтээн байгуулалтад оролцуулах болсноор ийнхүү ургац хураалтын ажилд оролцох цэргийн тоо буурчээ. Үүнтэй холбоотойгоор газар тариалангийн бүс нутгуудад түр ажлын байр их хэмжээгээр нэмэгджээ.

Тодруулбал, Төв аймгийн хэмжээнд ургац хураалтын үеэр 1700 орчим ажиллах хүчний захиалга бий болсон байна. Тиймээс тус аймгийн удирдлагууд Мэргэжил сургалтын үндэсний төв, их, дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг татан оролцуулах саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ирүүлжээ.

Дашрамд дурдахад, Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ амралтын өдрийг тохиолдуулан газар тариалангийн бүс нутагт ажиллаж байгаа юм. Тэрбээр Төв аймагт ургац хураалтын ажил хэр явц байгаатай танилцаж буй юм. Тухайлбал, тус аймгийн Угтаалцайдам сумын нутагт газар тариалан эрхэлж буй Ш.Рэнцэндорж захиралтай улсын аварга тариаланч хамт олны ургацын талбайд 1800 га-д улаанбуудай, 142 га-д тэжээлийн ургамал, 500 га-д тосны ургамал тариалжээ.

Тариаланч Ш.Рэнцэндорж арвин ургац авах төлөвтэй байгаагаа танилцуулснаас гадна ганцхан бэрхшээл байгааг дурдсан нь ажиллах хүчний хомсдол юм байна. Түүний хэлж буйгаар, өдөрт 30 мянган төгрөгийн цалинтай ургац хураалтын ажил хийх хүн олдохгүй байгаа аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж