“Хүн танк”-ны зургийг буулгасан зурагчин таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2019.09.14-нд нийтлэгдсэн

“Хүн танк”-ны зургийг буулгасан зурагчин таалал төгсчээ

“Хүн танк”-ны зургийг буулгасан зурагчин таалал төгсчээ

Хятадын нийслэл Бээжин хот дахь Тянь Ань Миний талбайд 1989 онд гарсан бослого тэмцлийн үеэр “Tank Man” буюу “Хүн танк”-ны зургийг авч, дэлхий дахинд танигдсан зурагчин Чарли Коул өнгөрсөн долоо хоногт 64 насандаа таалал төгссөн талаар “BBC” мэдээлжээ.

Тухайн үед үйл явдлын халуун цэг дээр ажиллаж байсан цөөн хэдэн гадны гэрэл зурагчин, сурвалжлагчдын нэг тэрбээр энэхүү алдартай зургаараа 1990 онд Дэлхийн хэвлэлийн шилдэг гэрэл зургийн шагналыг авч байсан аж.

Өдгөөгөөс 30 жилийн өмнө 1989 оны дөрөвдүгээр сараас эхлэн мянга мянган хятад оюутан болон жирийн иргэд нэгдэж, эрх баригчиддаа эрх чөлөөт ардчилсан тогтолцоо руу шилжихийг шаардаж эхэлсэн билээ. Тавдугаар сарын дунд үе гэхэд хэдэн зуун мянган хятад иргэн Бээжингийн төв талбайд өлсгөлөн зарлаж, эрх баригчдыг ил гарахыг шаардацгааж байсан юм. Харин тус улсын эрх баригчид хариуд нь байлдааны онцгой байдал зарлан, жагсагчдыг тараахаар Ардын чөлөөлөх армийн цэргүүд болон танкуудыг илгээж, 1989 оны зургадугаар сарын 3-ны танк, цэргүүд  Тянь Ань Миний талбай руу нэвтэрсэн юм.

Энэ үеэр цагаан өнгийн тор барьсан, цагаан цамцтай залуу гэнэт гарч ирж танкуудыг сөрөн зогсож, хэсэг хугацаанд саатуулсан юм. Одоо хэр нь хэн байсан нь тодорхойгүй тэрхүү зоригт залуу нь Тянь ань миний талбай руу нэвтрэхээр ирж буй танкны цувааг амь биеэрээ дэнчин тавьж, хэсэг хугацаанд зогсоосон бөгөөд түүний гэрэл зураг дэлхий дахинд эрх чөлөө, ардчилал, эр зоригийн бэлгэ тэмдэг болсон.

Чарли Коул энэ зургийг “Newsweek” сэтгүүлд зориулан талбайн хажуугийн зочид буудлын тагтан дээрээс уг зургийг дарсан гэдэг. Танкны өмнөөс амь хайргүй сөрөн зогссон эрэгтэйг хоёр хүн сугавчлан авч явсан байдаг. Дараа нь түүнд юу тохиолдсоныг хэн ч мэддэггүй. Харин гэрэл зурагчин Коул зургадугаар сарын 5-ны өдөр Тянь Ань Миний талбай дээрээс өөр гурван гэрэл зурагчны хамт баривчлагдаж байжээ.

Тэнд амь үрэгдсэн хүмүүсийн тоо өнөөдөр одоо ч маргаантай байдаг бөгөөд нэг хэсэг нь хэдэн зуу гэж байхад нөгөө хэсэг нь мянга мянгаараа хөнөөгдсөн гэцгээдэг. Хятадын хатуу бодлогоос болж одоо энгийн иргэд нь энэ талаар огт ярьдаггүй байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж