Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас орон сууцны нэг давхарт зөвшөөрөлгүйгээр хүнсний чиглэлийн үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоов.
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Ё Эс Би” ХХК-д үйлдвэрлэсэн “ICE AGE” нэрийн савласан мөсний үйлдвэрлэсэн хугацаа бичигдээгүй гэсэн иргэний гомдлын дагуу шалгахад, дээрх зөрчил илэрсэн байна.
Одоогоор хяналт шалгалт үргэлжилж байгаа аж. Мэргэжилтнүүдийн хэлснээр, хоол үйлдвэрлэл болон хүнсний зориулалттай худалдаа үйлчилгээг зориулалтын бус газарт буюу орон сууцны нэг давхарт эрхлэх ёсгүйг сануулж байжээ.
Б.ЦЭЦЭГ