Сүүлийн хагас жилийн хугацаанд Египетийн тэргүүн хатагтай Интисар ас-Сиси анх удаагаа олны өмнө гарчээ. Тэрбээр Сэуцийн сувгийн шинэ гольдролын нээлтэд ирсэн тухай "Аль-Арабия" телевиз мэдээлэв.
Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сисиийн эхнэр олон нийтийн ямар нэгэн ажиллагаанд бараг оролцдоггүй бөгөөд хамгийн сүүлд нөхрийнхөө ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр иржээ.
Тэргүүн хатагтай хар цамц, саарал хүрэм өмсч, хар шил зүүн, үнсэн саарал өнгөтэй хижабаар үсээ боожээ. Түүнтэй хамт 1981 онд алагдсан ерөнхийлөгч Анвар Садатын бэлэвсэн эхнэр Жихан Садат байсан аж. Суваг нээх ёслолд мөн ерөнхийлөгчийн эгч ирсэн юм. Абдель Фаттаха ас-Сисийн эгчтэй хамт авахуулсан селфийг Египетийн нэрт сэтгүүлч эмэгтэй Фатима Наут олон нийтийн сүлжээнд тавьсан байсан юм.
Сэуцийн сувгийн шинэ гольдрол нээх ёслолыг төрийн тэргүүн өөрөө нээжээ. Суэцийн шинэ сувгийн нээлтийг түүхэндээ гурав дахь удаагаа "Аль-Махруса" дарвуулт завь нээсэн байна. "Аль-Махруса" 1869 онд Темза мөрний эргээс Александрия боомт хүртэлх замыг анх туулсан юм. Египетийн захирагч хаад, вангуудын хамт хоёр тэнгисийг холбосон усан замыг энэхүү хөлгөөр туулжээ. 1975 онд Араб-Израилийн дайны дараа ерөнхийлөгч агсан Анвар Садат энэ дарвуулт завиар сувгийн хоёр дахь нээлтийг хийжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Холбоотой мэдээ