Амралтын хөтөч: Дуучин Наки "Ми Сэнти" цомгийн баяраа хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.09.14-нд нийтлэгдсэн

Амралтын хөтөч: Дуучин Наки "Ми Сэнти" цомгийн баяраа хийнэ

 "Ньюс" агентлаг 2019.09.14-ний Бямба гаригт тоглогдох үзвэрийн хуваарийг хүргэж байна. 

FIBA 3Х3 MMC SUKHBAATAR CHALLENGER ДЭЛХИЙН ГРАН ПРИ БОЛНО

Өнөөдөр FIBA 3х3 MMC Sukhbaatar challenger дэлхийн Гран при эхэлнэ.

Хэзээ: 2019.09.14; 14:00 цагт

Хаана: Монгол бөхийн өргөө

Тасалбарын үнэ: 10 мянга

ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН УСТАЙ ТЕАТР

Үзэгч хүүхдүүдийн оролцоот “Ус” жүжиг нь нэг ойтойгоос 4 нас хүртэлх хүүхдүүдэд зориулагджээ. Нэг удаа 15 хүүхэд аав, ээжийн хамт энэхүү жүжгийг үзэх боломжтой аж.

Жүжгийн товч танилцуулга: Хүүхдэд зориулсан устай театр! Үзэсгэлэнтэй том усан онгоцыг бид тѳсѳѳлѳн жижиг усан хѳлгүүд хийж, том аялалд гаргана.

Даяанч хавч аймхай боловч их сониуч, үзэгч хүүхдүүдтэй бүгдтэй нь танилцахыг үгүйсгэхгүй. Тэрбээр амьдарч болох дун хайж байтал живсэн хѳлѳг онгоц олно, хѳлѳг онгоц эрдэнэсээр дүүрэн, бүх далайчдад хүрэлцэнэ.

“Ус” жүжгийн үеэр жинхэнэ бороо орж, жинхэнэ далай үүсэж, жинхэнэ уул баригдах ажээ. Энэ бүх зүйл хүндэт үзэгчдийн оролцоотойгоор тухайн цагт бий болох юм байна. Уран бүтээлчид бяцхан үзэгчдэд солих хувцсаа авчрахыг сануулжээ.

Хэзээ: 15:00

Хаана: Бамбүү төвийн дэргэдэх Бамбүү театрт

Тасалбар: Хүүхэд 20 мянга (1 том хүн үнэгүй)

ГАЛЗУУ ХОТ ШОУ ДРАМ

Энгийн иргэд нь ч, эрх мэдэлтэн нь ч шунал тачаалыг суварга шиг босгосон энэ хотыг яах вэ? "Мөрөөдлийн театр" 2019 оны намар цагийн хөшиг нээлтийн "Галзуу Хот" шоу драмаа тоглоно.

Хэзээ: 19:00

Хаана: Мөрөөдлийн театрт

Тасалбар: 15 мянга, 18 мянга

АВЬЯАС АСГАРСАН ШӨНӨ VOL.2

Vol.2 энэ өдөр та бүхэнд хүрэх гэж байна. 60 минут Comedy, 60 минут MamBo. Тайзнаас шууд MamBo нэвтрүүлэг хүргэнэ.

Хэзээ: 20:00

Хаана: Embassy restaurant – Бишрэлт Плаза зочид буудал

Тасалбар: 10 мянга

NAKI’S SPECIAL NIGHT & NEW ALBUM RELEASE PARTY

Хөгжмийн найруулагч, продюсер, дуучин Наки анхны студийн “Ми Сэнти” цомгоо гаргажээ. Тэрбээр цомгийн баяраа сонсогчидтойгоо тэмдэглэн өнгөрүүлнэ.

Хэзээ: 20:00

Хаана: On’n Off Production

Тасалбар: 20 мянга

“НАДТАЙ ҮЛДЭЭЧ”

Улсын драмын эрдмийн театрын 2019 оны гурав дахь шинэ уран бүтээл “Надтай үлдээч" уянгын драмын жүжиг тоглоно. Учрах ёстой хувь тавилан гэж байдаг бол уулс нурж, далай ширгэсэн ч учрах л ёстой.

Хэзээ: 20:00

Хаана: Улсын драмын эрдмийн театр

Тасалбар: 10 мянга, 15 мянга, 20 мянга, 25 мянга

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж