9 сарын 11-ний 9.11 цагт 9,11 кг жинтэй хүүхэд мэндэлжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.14-нд нийтлэгдсэн

9 сарын 11-ний 9.11 цагт 9,11 кг жинтэй хүүхэд мэндэлжээ

9 сарын 11-ний 9.11 цагт 9,11 кг жинтэй хүүхэд мэндэлжээ

АНУ-ын Теннеси мужийн Мемфис хотын эмнэлэгт есдүгээр сарын 11-ний өдрийн 9.11 цагт 9,11 кг жинтэй охин хүүхэд мэндэлжээ. Өдгөөгөөс 18 жилийн өмнө буюу 2001 оны есдүгээр сарын 11-ний тэр нэгэн өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигтай террорист халдлага гарч, 3000 орчим хүний амь үрэгдэж байсан билээ.

Охиныг мэс заслын аргаар төрүүлсэн бөгөөд Кристина Браун хэмээн нэрлэжээ.

Түүхэнд “хар өдөр” болон тэмдэглэгдсэн тэр өдөр  “Аль-Кайда” террорист байгууллагын гишүүд зорчигч тээврийн дөрвөн онгоцыг барьцаалж дэлхийн худалдааны төвийн хоёр ихэр цамхаг, Пентагоны байрыг мөргөж нураасан юм.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж