Саудын сүмд бөмбөг дэлбэрчээ

Хуучирсан мэдээ: 2015.08.07-нд нийтлэгдсэн

Саудын сүмд бөмбөг дэлбэрчээ

Фото: Reuters

 

Саудын Арабын Абха хотын сүмд дэлбэрэлт болж, наад зах нь 17 хүн амиа алджээ. Тэд бүгд Аюулгүйн албаны хүмүүс байсан бөгөөд өөр 30 хүн шархадсан байна. Тус орны баруун өмнөд хэсэгт байрлах энэ хотод  болсон аллагыг амиа золиослогч үйлдэж, өөрийн “шахидын бүс” гэдгээ дэлбэлжээ. Энэ талаар Al Jazeera агентлаг мэдээллээ.

 

Дэлбэрэлт болсон сүмд гол төлөв хүчнийхэн мөргөл үйлддэг байжээ. “Исламын улс” бүлэглэл уг хэргийн харицлагыг өөртөө авсан байна.

 

Йемен, Саудын Арабын нутаг дэвсгэрт 2009 оноос хойш “Арабын хойгийн Аль-Каида” гэх исламын байгууллага үйл ажиллагаа явуулдаг. “Аль-Каида” бүлэг дотроос тус бүлгийг хамгийн аюултай  салбар нь гэж нэрлэдэг билээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж