Мэргэжлийн боксын шилдэг тамирчдын эгнээнд шилжсэн Монгол Улсын Гавьяат тамирчин, “Лондон 2012” олимпийн наадмын мөнгөн медальт Н.Төгсцогтын найз бүсгүй Э.Энэрэл уран сайхны кинонд тогложээ.
Залуу жүжигчин Э.Энэрэл энэ удаа “Огтлолцол” нэртэй цоо шинэ уран сайхны кинонд тоглосон бөгөөд киноны нээлт өнөөдөр /2019.09.13/ IMAX Өргөө кино театрт 19.00 цагаас нээлтээ хийх гэж байна.
Тус уран сайхны кино нь нийт дөрвөн хэсгээс бүрдсэн бөгөөд 120 минут үргэлжлэх гэнэ. Уг кинонд олны танил чадварлаг жүжигчдээс гадна “Guys” хамтлагийн дуучин Д.Лхагва, реппер Рокит бэй, жүжигчин Ч.Очгэрэл, Б.Батмаа зэрэг уран бүтээлчид тоглосон байна.
Гавьяат тамирчин Н.Төгсцогт шинэ найз бүсгүй Э.Энэрэлийн хувьд өмнө нь 2014 онд 17 насандаа “Зүрх зогсохгүй” уран сайхны кинонд тоглож байжээ. Мөн цөөнгүй реклам сурталчилгаа болон дууны клипэд тоглож байсан туршлагатай бүсгүй аж.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ