Б.Саранчимэг гишүүн нийслэлтэй хамтран иргэдийн асуудлыг шийднэ | News.MN

Б.Саранчимэг гишүүн нийслэлтэй хамтран иргэдийн асуудлыг шийднэ

САРАНЧИМЭГ

Б.Саранчимэг гишүүн нийслэлтэй хамтран иргэдийн асуудлыг шийднэ

Б.Саранчимэг гишүүн нийслэлтэй хамтран иргэдийн асуудлыг шийднэ

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг тойргийнхоо 10 мянга орчим иргэдийн асуудлыг шийдэхэд нийслэлтэй хамтарч ажиллана.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р хороонд байрлах “Өгөөмөр” зах орчимд иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаарх санал гомдол УИХ-ын гишүүн Б.Саранчимэгт удаа дараа ирсэн байна. Тодруулбал,  Өгөөмөр зах нь “Өгөөмөр”, “Шинэ үе”, “Нарт” “Ахмадын хороолол”, “Грийн хаус” зэрэг хотхоны 10 мянга орчим оршин суугчийн эрх ашгийг зөрчин автомашин болон явган хүний орох, гарах гарцыг хааж, төлбөртэй зогсоол болгон ашиглаж, нийтийн эзэмшлийн зам талбайд ямар ч зөвшөөрөлгүй авто машины засвар үйлчилгээ хийгдэж байгаа тухай иргэдээс гомдол ирүүлсний дагуу өнөөдөр тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Нийслэлийн Авто зам хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн Газрын албаны мэргэжилтэн болон бусад холбогдох албан тушаалтнуудын хамт иргэдтэй уулзан нөхцөл байдалтай нь танилцлаа.

Оршин суугчдын эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл алдагдаж, хотхонууд руу орох, гарах гарцыг хааснаас эмнэлгийн тусламж авах ч замгүй байгаагаас гадна оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл алдагдаж, “Өгөөмөр” захын хажууд хүний биед хортой тос, масло асгах, аккумулятор зэргийг задлан,  ил задгай засвар үйлчилгээ хийж байгаа нь оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа талаар иргэд хэлж байлаа. Б.Саранчимэг гишүүн Нийслэлийн удирдлагуудтай хамтран орц, гарц гаргах  асуудлыг яаралтай шийдвэрлүүлэхээр болж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Батсүх 2019-09-13 202.131.236.138

цэцэрлэгт хүрээлэнд хийсэн 2 ТЭЗҮ-г яах гэж байна, өөрийн модны компаниар дамжуулж мод цэцэрлэгт хүрээлэнд шахдаг, гаднын хөрөнгө оруулалтын тооцоо, удахгүй баримттай үзүүлнэ ээ

Avatar

Зочин 2019-09-13 24.12.0.213

songuuli oirtchiksn yumuuuu

Avatar

Зочин 2019-09-13 66.181.167.24

z**l erguu g**** hench hereggui nobsh zailaad zaluuchuudiig gargaasaa

Avatar

Зочин 2019-09-13 202.179.27.140

Асуудал танилцуулагдсанаас хойш таг чиг л байна шүү. Хэзээ ажил хийгдэх юм болдоо? Оршин суугчид өөрсдөө мөнгөө цуглуулаад гоё хаалга хийж зохицуулах гэж оролдоод эхэлсэн байна. Энэ ӨГӨӨМӨР ЗАХ лав 2,0 га илүү газар байна даа. Яахаараа Шадар сайд ЭНРТҮВШИН түүний хуучин эхнэрийн нэр дээр энэ том газар ЭЗЭМШИГДЭЖ БАЙНА ВЭ , МАН-ы дарга байх үедээ авсан газар байж таана даа. Одоо Өгөөмөр захынхаа зүүн талын замыг нээж, төлбөр авахаа зогсоож Хотын Ерөнхий төлөвлөгөөний дагуу арга хэмжээ авах хэр

Avatar

Зочин 2019-09-13 202.179.27.140

Өгөөмөр захыэ энэ бүх асуудал УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшинтэй шууд холбоотой. Энэ хүний л хийж бгаа ажил шүү дээ. Энэ нөхөр залуу авгай сольж 30 ингэж л ард түмнийг дарлаж доромжилж бгаа болно.
2 0
Хариулах

Avatar

Зочин 2019-09-13 202.21.122.166

ажлаа мэддэггүй хийе хийж чаддаггүй ийм хүн гэнэт гарч ирээд бүхнийг хийлээ юү ийм суудлын бөглөөнүүдийг гэрт нь хариулаач.гэрт хоол цайгаа хутгаад сууж байх хэрэгтэй ш дээ тэрнээс биш Их хуралд хоол хутгах биш шүү

Avatar

Z 2019-09-13 182.160.35.149

Сонгууль эхэлж дээ

Avatar

Сахьяа 2019-09-13 66.181.160.74

Миний сайхан түшээ.
Харахад томоотой сайхан түшээ
Хаана ч явсан намбалаг түшээ
Хадамд гарсан бэр шиг цэмцгэр түшээ
Харин нэг бүтээлгүй худалч түшээ.
Харсанаа хамж мэдэх хулгайч түшээ
Хамаг олны боломжийг хаадаг түшээ
Хаант төрийн мөнгийг саадаг түшээ
Хаа хамаагүй гадаадад нуудаг түшээ.

Avatar

Iubiyvy 2019-09-13 202.9.43.100

Naad xogshin kommunist Enkhtuvshindee xeleech

Avatar

Зочин 2019-09-13 64.119.26.218

Саранчимэг авхайг мөн ч их хүлээсэн дээ. Ашгүй нэг бараагаа харуулсан байна. Аргаа бараад л таньд хандсан хэрэг шүү. Зүй нь Дүүрэг, Хорооны удирдлагаар дамжаад Хотын дарга л шийдчих асуудлууд юм.

Avatar

Зочин 2019-09-13 103.229.123.111

Өгөөмөр захыэ энэ бүх асуудал УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшинтэй шууд холбоотой. Энэ хүний л хийж бгаа ажил шүү дээ. Энэ нөхөр залуу авгай сольж 30 ингэж л ард түмнийг дарлаж доромжилж бгаа болно.

Avatar

Zochin 2019-09-13 103.229.122.86

Gereeree ix naidbargyi, zalitai xumuus manai Dundgoviinxon yaridag

Avatar

Иргэн 2019-09-13 202.126.89.162

Сонгууль дөхөж байгаа юм байна

Avatar

үнэн 2019-09-13 103.26.195.82

Эгч нь жороо бол дүү нь жороо гэсэн үг бий.Сонгогчдоосоо илүү машин, уулзалтад ирсэн хүмүүсээсээ олон зурагт самбар гаргаж,мөнгөөр зодоод байхад нь Наранхүүгийн эгч энэ авгайг сонгосон.4 жил бараг юу ч хийгээгүй.Одоо сонгууль дөхөхөөр асуудал шийддэг хүн болж,хэдэн бохир мөнгөө цацаад болчихно гэж бодоод байгаа юм байх даа.

Avatar

Зочин 2019-09-13 202.9.42.97

хачин авгай нарыг харахаар нүд хорсох юма. сонгуулийн шоу, зайлаачээ.

Avatar

Зочин 2019-09-13 49.0.212.2

Сонгууль дөхөөд ирэхээр шоундаа шүлэнгэтэн орж эхэлсэн шүү дээ, та нарын нөгөө "энхрий хайрт нам засаг"-ийнхан чинь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж