Б.Саранчимэг гишүүн нийслэлтэй хамтран иргэдийн асуудлыг шийднэ

Хуучирсан мэдээ: 2019.09.13-нд нийтлэгдсэн

Б.Саранчимэг гишүүн нийслэлтэй хамтран иргэдийн асуудлыг шийднэ

Б.Саранчимэг гишүүн нийслэлтэй хамтран иргэдийн асуудлыг шийднэ

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг тойргийнхоо 10 мянга орчим иргэдийн асуудлыг шийдэхэд нийслэлтэй хамтарч ажиллана.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р хороонд байрлах “Өгөөмөр” зах орчимд иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаарх санал гомдол УИХ-ын гишүүн Б.Саранчимэгт удаа дараа ирсэн байна. Тодруулбал,  Өгөөмөр зах нь “Өгөөмөр”, “Шинэ үе”, “Нарт” “Ахмадын хороолол”, “Грийн хаус” зэрэг хотхоны 10 мянга орчим оршин суугчийн эрх ашгийг зөрчин автомашин болон явган хүний орох, гарах гарцыг хааж, төлбөртэй зогсоол болгон ашиглаж, нийтийн эзэмшлийн зам талбайд ямар ч зөвшөөрөлгүй авто машины засвар үйлчилгээ хийгдэж байгаа тухай иргэдээс гомдол ирүүлсний дагуу өнөөдөр тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Нийслэлийн Авто зам хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн Газрын албаны мэргэжилтэн болон бусад холбогдох албан тушаалтнуудын хамт иргэдтэй уулзан нөхцөл байдалтай нь танилцлаа.

Оршин суугчдын эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл алдагдаж, хотхонууд руу орох, гарах гарцыг хааснаас эмнэлгийн тусламж авах ч замгүй байгаагаас гадна оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл алдагдаж, “Өгөөмөр” захын хажууд хүний биед хортой тос, масло асгах, аккумулятор зэргийг задлан,  ил задгай засвар үйлчилгээ хийж байгаа нь оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа талаар иргэд хэлж байлаа. Б.Саранчимэг гишүүн Нийслэлийн удирдлагуудтай хамтран орц, гарц гаргах  асуудлыг яаралтай шийдвэрлүүлэхээр болж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж