Уильям Эрл Молдт гэх 40 настай залуу 1997 оны арваннэгдүгээр сарын 7-нд шөнийн клубээс гэр лүүгээ харьж яваад Флорида мужийн Лантанагаас алга болжээ. Энэ жилийн наймдугаар сарын 28-нд газар шинжээч “Google Earth” дээр хяналт хийж байгаад нэгэн машин олж харсан байна.
Палм-Бич мужийн цагдаа нар ирж үзлэг хийжээ. Усанд удсаны улмаас шохойжсон машин дотор араг ясны үлдэгдэл байсан бөгөөд шалгалтаар Молдтынх болох нь тогтоогдсон байна.
Энэхүү хэргийг олон жилийн өмнө цагдаа нар тоогоогүй орхижээ. 2007 онд хамгийн анх “Google Earth” дээр ил гарсан боловч бүтэн 12 жилийн дараа л анзаарсан байна.
Алга болсон хүний мэдээлэл дээр Молдтыг насанд хүрэгчдийн шөнийн клубээс 11.00 цагийн үед гарсан, дуу цөөтэй нэгэн байсан гэж бичжээ. Хэрэг болдог өдөр тус клубт хэдэн хундага уусан ба хамгийн сүүлд 21:30 цагийн үед найз охинтойгоо “Гэртээ удахгүй очлоо” гэж ярьсан байна.
Флоридагийн цагдаагийн газар “Молдт машиныхаа рулийн хяналтаа алдаж, усанд унасан байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлжээ.
Б.ПҮРЭВЗОЛ
Эх сурвалж: YAHOO
үл мэдэх 2019-09-13 202.179.8.210
40 настай баагийд юун найз охин бэ айн, тэгээд 1997-2019 он гэхээр 22 жил биш үү хөгшөөн.
Зочин 2019-09-13 202.131.235.234
40 настай хүнд найз охин байж болохгүй заавал авгай авсан байх ёстой юу? Наад жижигхэн монгол хайрцагнаасаа гарч сэтгээч ээ
Зочин 2019-09-13 182.160.0.113
Gerleegui l bol nz emegtei/zaluu gej yridag