20 жилийн өмнө алга болсон залуугийн цогцсыг “Google Earth”-ээр олжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.13-нд нийтлэгдсэн

20 жилийн өмнө алга болсон залуугийн цогцсыг “Google Earth”-ээр олжээ

20 жилийн өмнө алга болсон залуугийн цогцсыг “Google Earth”-ээр олжээ

Уильям Эрл Молдт гэх 40 настай залуу 1997 оны арваннэгдүгээр сарын 7-нд шөнийн клубээс гэр лүүгээ харьж яваад Флорида мужийн Лантанагаас алга болжээ. Энэ жилийн наймдугаар сарын 28-нд газар шинжээч “Google Earth” дээр хяналт хийж байгаад нэгэн машин олж харсан байна.

Палм-Бич мужийн цагдаа нар ирж үзлэг хийжээ. Усанд удсаны улмаас шохойжсон машин дотор араг ясны үлдэгдэл байсан бөгөөд шалгалтаар Молдтынх болох нь тогтоогдсон байна.

Энэхүү хэргийг олон жилийн өмнө цагдаа нар тоогоогүй орхижээ. 2007 онд хамгийн анх “Google Earth” дээр ил гарсан боловч бүтэн 12 жилийн дараа л анзаарсан байна.

Алга болсон хүний мэдээлэл дээр Молдтыг насанд хүрэгчдийн шөнийн клубээс 11.00 цагийн үед гарсан, дуу цөөтэй нэгэн байсан гэж бичжээ. Хэрэг болдог өдөр тус клубт хэдэн хундага уусан ба хамгийн сүүлд 21:30 цагийн үед найз охинтойгоо “Гэртээ удахгүй очлоо” гэж ярьсан байна.

Флоридагийн цагдаагийн газар “Молдт машиныхаа рулийн хяналтаа алдаж, усанд унасан байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлжээ.

Б.ПҮРЭВЗОЛ
Эх сурвалж: YAHOO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж