У.Хүрэлсүх: Албан тушаалтнууд ажлаа хийж чадахгүй бол ажлаа өг | News.MN

У.Хүрэлсүх: Албан тушаалтнууд ажлаа хийж чадахгүй бол ажлаа өг

У.Хүрэлсүх: Албан тушаалтнууд ажлаа хийж чадахгүй бол ажлаа өг

У.Хүрэлсүх: Албан тушаалтнууд ажлаа хийж чадахгүй бол ажлаа өг

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар өнөөдөр Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музей, Чингис хааны музейн барилгын загварыг үзэж, холбогдох хүмүүст зарим үүрэг даалгаврыг өгч, 14 хоногийн дараа дахин шалгахаар болов.

Хуучин Байгалийн түүхийн музейн газрыг чөлөөлж Чингис хааны музейг байгуулна. Чингис хааны музейн барилга нь 14,570 мкв талбайг хамарсан, долоон давхар баригдах бөгөөд зураг төсөл нь бэлэн болжээ. Барилга нь цагаан, алт, зэсэн өнгөтэй байхын дээр гол хаалганы дээд хэсэгт Чингис хааны их нүүдлийн аж байдлыг харуулсан дүрслэл зурагтай, оройн хэсгийг сумны зэв бүхий, монгол цэргийн дуулганы хэлбэртэй байхаар төлөвлөсөн байна.

Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих шийдвэр гарсан ч музейн барилгын зураг төслийг хийх тендер шалгаруулалт удааширсны улмаас цаг алдаж, загвар төсөл гараагүй байна. Харин гүйцэтгэгчээр шалгарч эрхээ аваад буй Хатанбаатар компани урьдчилсан зургийн төслөө танилцуулав. Одоо байгаа барилгын төмөр хийцийн суурийн дэд бүтцэд тулгуурлан гурван блок нийт 33мкв, 10,800 мкв үзмэрийн талбай бүхий 75 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах зураг төслийг боловсруулжээ.

Үндэсний урлагийн их театр нь 4000 хүний суудалтай байхаар төлөвлөгдсөн аж. Гэрэл, дууны орчин үеийн технологийн ололт, дэвшилд тулгуурласан, үзэгчид үзмэр, үзэх, амрах, цэнгэх төрлийн бүх үйлчилгээг нэг дороос авах боломжоор хангагдсан байх аж. Төслийн баг барилгын зургийг энэ онд  дуусгаж, барилга угсралтыг ирэх оны 5-6 сард эхлүүлэхээр төлөвлөсөн гэв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгалийн түүхийн музей, Үндэсний их театр барих ажлын гүйцэтгэл, зураг төсөл гаргах, загвар хийц маш хангалтгүй байна гэлээ.

Тэрбээр; “ Монголын төр сүүлийн 30 жил уул, уурхай ярьсан. Нэг зүйл орхигдуулсан нь соёл, урлагийн хөгжил, соён гэгээрүүлэх үйлс. Тиймээс Засгийн газраас соёл, урлагийн салбарын хөгжилд түлхүү анхаарч, ард иргэдээ соён гэгээрүүлэхэд ач холбогдол өгч бодлогоо хэрэгжүүлж байна. Эхний ээлжинд Байгалийн түүхийн музей, Чингис хааны музей, Үндэсний урлагийн их театрын музейг барьж ашиглалтад оруулах явдал. Үүнд дарга нар маш хариуцлагатай бай. Эв нэгдэлтэй байж, эх орондоо, хойч үедээ юм хийж үлдээе. Эдгээр музей, театрыг барих газрын асуудал, зураг төслийг боловсруулах санхүүжилтийг Засгийн газраас шийдвэрлэж, үүрэг өгөөд жил орчим болж байхад гүйцэтгэл хийгдээгүйд дунд шатны дарга нар буруутай. Төрийн ажил удаашруулж байгаа албан тушаалтнууд ажлаа хийж чадахгүй бол ажлаа өг. Гадаад, дотоодод бэлтгэгдсэн өндөр боловсрол, мэдлэг, чадалтай боловсон хүчин, чадварлаг залуус төрийн албанд орж чадахгүй, авлига хээл хахуулийг нь өгч чадахгүй гудманд байж байна. Ажлаа хий ж чадахгүй байгаа бол тэтгэвэрт гараад тэдэнд ажлаа өг. Засгийн газраас гаргасан шийдвэр биелэлээ олж байх ёстой. Элдэв шалтаг хэлсээр цаг алдаж буйд бухимдалтай байна” гэв гэж Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-13 66.181.185.103

Uneheer Chinges haanii muzei gedeg chini ter daichin huniihee sur suldiig mash ovormots yum baih heregtei bolohoos iim 1 helmegdegchdiin hoshoo shig unrsan uitgartai haagdsan haahigdsan shudenznii hairtsag shig yumaar yahav dee zahiin chivgants zuraad gargachihna. Arkitekturchiin uran setgelgee tuuhin medleg ni mash dutagdaltai yum bna.

Avatar

Зочин 2019-09-13 202.126.88.207

Neg l ikh chadahgui bol ajlaa ug gesen hun. Uuruu chadaj bgaa gej boddog bolov uu. Uuruusuu ehleh heregtei

Avatar

Зочин 2019-09-13 202.179.24.33

ТЭР ЗУРАГ ТӨСЛИЙГ ХУУЛИЙН ДАГУУ ТЕНДЕРЭЭР Л ШАЛГАРУУЛНА. ОРОЛЦОЖ БАЙГАА ГАРУУДЫН ЗУРАГ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БАЙГАА БОЛ ЮУНДАА ЯАРАХ ВЭ. ТОМ ТЕАТРЫН ЗУРАГ ТӨСӨЛ БАЙТУГАЙ ГАНЦ МУУ ХҮҮХНИЙ ЯАГААВ НӨГӨӨ МУУ МОНА ЛИЗА ЧИНЬ ӨЧНӨӨН ЖИЛ ЗУРУУЛСИЙН ГЭДЭГ. ТЭР НЭГ АЙХТАР СҮРХИЙ МАКЕТ ШИГ ЮМЫГ ЯАСАН Ч ШАЛГАРУУЛЖ БОЛОХГҮЙ ТЭР ОДОО ЮУ ВЭ. ТЭР ЧИНГИСИЙН МУЗЕЙН ЗУРАГ Ч ГЭСЭН ТААЛАГДСАНГҮЙ. ДЭЭРЭЭ ГАНЦ ЦЭРГИЙН ДУУЛГА МАЛГАЙНААС ӨӨР ЮМГҮЙ. НӨГӨӨ ХЭЛМЭДЭГСДИЙН ХАР ДӨРВӨЛЖИН ХӨШӨӨ БИШ ДЭЭ ЯМАР.

Avatar

Зочин 2019-09-13 202.179.24.33

ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ТЕАТР ГЭЖ НЭГ ГОЁ ЮМ СОНСЛОО. НЭЭРЭЭ ДРАМЫН ДУУРИЙН ТЕАТР ГЭЖ СОНССОНООС БИШ ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ГЭЖ ОГТ БАЙГААГҮЙГ АНЗААРААГҮЙ ЯВЖ. ҮҮНИЙ ТӨЛӨӨ ХҮРЭЛСҮХЭД ХӨДӨЛМӨРИЙН БААТАР АРДЫН ЖҮЖИГЧИН БАРАГ ҮНДЭСНИЙ ИХ ЖОЛООДОГЧ ГЭЭД БҮХ ЦОЛ ГУНШИНГ ХУВИАСАА ӨГӨЕ. ӨДИЙ БОЛТОЛ ҮНДЭСНИЙ ЯЗГУУР УРЛАГАА ГАНЦ ТАЙЗТАЙ БОЛГОЧИХГҮЙ БИД ЯМАР Д УРАК ГУЦДАНУУД ЯВЖ ИРСИЙН БЭ Н ОВШ ГЭЖ. ИЧИЖ ҮХЛЭЭ. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖЛИЙН ГАРЦ ГЭЭЛ СОЛИОРООД БАЙДАГ. ГАДНЫХАН МАНАЙД ДРАМ ДУУРЬ ҮЗЭХ ҮҮ ТЭ. ЕС-ДАА БАЯРЛАВ.

Avatar

Зочин 2019-09-13 202.179.31.108

сүрданзка ѳѳрѳѳл эхлээд зайлааа

Avatar

ӨӨ 2019-09-13 64.119.25.190

БААТАРБИЛЭГИЙГ ОГЦРУУЛАХ ГЭЖ БАЙНА ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ОРНЫ САЙДАД НЬ НЭР ДЭВШҮҮЛЭХ ХҮН НЬ ТОДОРХОЙ БОЛСОН БАЙНА. ХҮРЭЛСҮХ САЙН АЖИЛЛАЖ БАЙНА. ШИНЭ САЙДАА ХУРДАН БАТЛААРАЙ

Avatar

Зочин 2019-09-13 203.217.139.225

Ийм том барилгуудад уртхан хугацаагаар олон улсын тендер зарлах хэрэгтэй. Манай архитекторууд туршлага дутна.

Avatar

ШУДАРГА 2019-09-13 183.81.171.2

хоосон орилоод яахав тушаал шиидвэргүй бол хэн жа би болёоо гэхэв дээ хэхэ,,, зүгээр л сүрчигнлл

Avatar

Зочин 2019-09-13 202.131.234.154

z**l, ajlaa ug gej barag l bvh saiddaa helee biz dee, tegeed zailuulsan hvn haana bna-???

Avatar

Зочин 2019-09-13 130.225.98.207

Herev zurag tosol hiij chadahgui bol gadaadiin ner hundtei architectoriin burod zahialga ogood l hiilgechih heregtei. Mongold jinhene classic esvel modern zagvariin barilga zurdag oilgdogog tuuniig sudladag humuuus ogt baihgui.

Avatar

Зочин 2019-09-13 103.212.119.142

яг үнэн.барилга өөрөө урлаг болчоод байгаа энэ цаг үед өндөр шалгуураар бүхнийг шийдэх хэрэгтэй.нэгэнт "насны" театр, музей барих гэж байгаа бол дэлхийн ололт амжилтыг л баримтална. Smart building барих ёстой болохоос биш энэ шиг амбаарны загвар барихгүй ээ

Avatar

зочин 2019-09-13 192.82.64.190

Бас л худлаа, иргэдийн сэтгэлийг хөдөлгөх, оноо авах гэсэн худал үг битгий байгаасай. Үнэхээр тийм л бол яг ажлыг нь өгүүлчиж чадах уу?

Avatar

Хотын уугуул ЧД иргэн Бат 2019-09-13 202.179.27.188

Лалын сүм шиг үнэхээр хачин муухай юм байна. Зарим гадаадын оронд нэг иймэрхүү гудамжны "ОО" газрын байр байдаг. Монголын Архитекторчдийн холбоо гээд энэ тэр байгууллага, мэргэжлийн хүмүүс байдаггүй юм уу Эсвэл дарга нарын тендерийн шахаа нэг ийм байдлаар яваад байна уу

Avatar

Зочин 2019-09-13 49.0.212.2

Тэгээд өгөх үү, 60 тэрбумд хувиа нийлүүлцэн хулгайчууд чинь тас хэрэлдээд л суугаад байх бус уу

Avatar

Channelnewsasia 2019-09-13 202.9.42.73

Оросын тал тулааны ойд зориулж 100 тэрбум рублийн (1.5 тэрбум ам.доллар) зээл олгосныг Ерөнхийлөгч Х.Баттулга нүүрсний болон ашигт малтмалын экспортоо тэлэх зорилгоор Хятадын хил хүртэл шинэ төмөр зам барихад тусламжаа ашиглахаар төлөвлөж байгаа аж. Мөн Монгол Улс байгалийн баялгаа Оросоор дамжуулан экспортлох зорилгоор Оросын боомтод терминал байгуулах хүсэлтэй байна. Түүнчлэн В.Путиний айлчлал нь Азийн орнуудад хүрээгээ тэлж буй Хятадын нөлөөллийг бууруулах зорилготой юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж