Япон галт тэргээ шинэ дизайнаар "чимэх" ажлаа үргэлжлүүлсээр байгаа ажээ. Шинийг санаачлагч улс маань галт тэрэгний нээлтийн хувьд бусад орноос хэдэн жилээр тэргүүлж яваа. Саяхны шинэ гаргасан галт тэрэг нь үүний баталгаа болж байна.
Прицкерийн шагналт, уран барилгач Казуёо Сэжимагийн бүтээсэн Сэбү 001 загвар нь “Laview” нэрээр олонд танигдсан бүтээл юм. Өнгөрсөн гуравдугаар сард ашиглалтад орсон энэхүү галт тэрэг нь хөх өнгөтэй учир хотоос гарч, хөдөө ууланд явахдаа байгальтайгаа өнгө хосолдог байна.
Том цонх, амрах түшлэг бүхий шар өнгийн сандалтай, хажуудаа ширээтэй учир зочны өрөө шиг мэдрэмж төрдөг байна. Нийт 422 суудалтай ба 120 км/цагийн хурдтай явахад зорчигчдод тав тухыг мэдрүүлэхээр зохион бүтээгджээ.
Энэ жилийн эцэс гэхэд Сэбугийн төмөр зам Икэбурокогоос баруун хойд Токио хүртэл зорчиж буй галт тэргийг “Laview” галт тэргээр солих төлөвлөгөөтэй байгаа аж.
Б.ПҮРЭВЗОЛ
Эх сурвалж: CNN