Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлалын байрны нээлт болов | News.MN

Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлалын байрны нээлт болов

Хуучирсан мэдээ: 2019.09.13-нд нийтлэгдсэн

Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлалын байрны нээлт болов

Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлалын байрны нээлт болов

Төв аймгийн Зуунмод хотноо өнөөдөр /2019.09.13/ Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг орон нутагт тэмдэглэх, Батлан хамгаалах бодлого үйл ажиллагааг сурталчилах арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Батлан хамгаалах яамны төрийн нарийн бригадын генерал Х.Батбилэг, ЗХЖШ-ын дарга хошууч генерал А.Ганбат нар болон БХЯ, ЗХЖШ, ХЗЦК-ын удирдлагын төлөөлөл оролцож Монгол Улсын баатар Д.Самдан, Б.Цог нарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв.

Мөн уг арга хэмжээний хүрээнд цэргийн ёслолын жагсаал зохион байгуулж, зэвсэг, техникийн үзэсгэлэнг дэлгэн, ард иргэд, өсвөр үеийн хүүхэд багачуудад сурталчилж, ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн тоглолтыг толилуулсан юм.

Зуунмод хотноо зохион байгуулагдсан арга хэмжээний нэг нь Хуурай замын цэргийн командлалын байрны нээлтийн ажиллагаа байлаа. Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын их хурал “Батлан хамгаалах тухай” багц хуулиудыг 2016 онд баталсанаар төрлийн цэргийн команддлалууд “Цэргийн захиргааны удирдлага”-ыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэж, бие даан үйл ажиллагаа явуулах эхлэл тавигдсан билээ.

Батлан хамгаалах яамны зүгээс “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Хуурай замын цэргийн командлалын штабыг Төв аймгийн Зуун мод хотод шилжүүлэн байрлуулахаар шийдвэрлэж, “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр 6,4 тэрбум төгрөгийн өртөг бүхий обьектыг 2,2 га газарт барьж байгуулсан юм.

2017 оны дөрөвдүгээр сард шавыг нь тавьсан энэхүү барилгын ажлыг Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, туслан гүйцэтгэгч компаниудын хамт жил гаруйн хугацаанд хийж, чанарын өндөр түвшинд гүйцэтгэн,  ийнхүү хүлээлгэх үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Хуурай замын цэргийн командлалын хамт олонд автобусны түлхүүр гардуулан өглөө.

Уг арга хэмжээг нээж Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар “Одоогоос 10 жилийн өмнө Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Ерөнхий зориулалтын цэргийн командлалыг Зэвсэгт хүчний бүтцэд байгуулж байсан түүхтэй. Үүнээс хойш батлан хамгаалах салбарын эрхзүйн орчин шинэчлэгдэж Зэвсэгт хүчний бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны тогтоолоор Хуурай замын цэргийн командлалыг ЗХЖШ-ын бүтцээс гаргаж бие даасан команд байгуулах шийдвэр гарсан. Үүнтэй уялдуулан ЗХЖШ-ын даргын 2017 оны  А-167 дугаар тушаалаар ЗХ-ний Хуурай замын цэргийн командлалын бие даан үйл ажиллагаа явуулах эрхийг шилжүүлэн байлдааны тугыг гардуулан өгснөөр хуульд заасан цэргийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх үүргээ биелүүлж эхэлсэн. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхэд бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлсэн БХЯ, ЗХЖШ болон аймгийн удирдлага мэргэжлийн байгууллагуудад гүн талархал илэрхийлье. Батлан хамгаалахын яамны дэмжлэгтэйгээр ЗХ-ний 017 дугаар ангийн бие бүрэлдэхүүн туслан гүйцэтгэгч компанийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Манай командлал Төв аймгийн Зуунмод хотод шилжин байрласнаар Нийслэл хотын түгжрэлийг сааруулах утааг багасгахад дусал ч болов хувь нэмрээ оруулна гэж итгэж байна” гэж онцоллоо.

Эх сурвалж: Батлан хамгаалах яам 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-13 66.181.190.212

Бүтэц, орон тоогоо нэмж том дарга болжгенерал цол авах гэсэн нөхдүүдийн хийж байгаа ажил. Хуучин бүтцээрээ байхад болохгүй юм байхгүй. Уг нь 3 сая хүнд 3 генерал байхад болно доо, дэлхий нийтийн жишиг гэдгээр….

Avatar

Зочин 2019-09-13 43.242.242.67

ганц сургууль барихгүй

Avatar

K 2019-09-13 104.205.16.63

Hyatad haalga suulgasan bna. Dotroo chapter bgaa daa

Avatar

Ха ха ха 2019-09-13 49.0.212.2

Хуурай замын арми уу, усан флот, агаар сансрын хүчнийг хэзээ байгуулах гэж байнаа

Avatar

Зочин 2019-09-13 202.9.42.233

Монгол орноор дүүрэн хөшөө. Хэзээ буруу гээд буулгах болдоо.

Avatar

Зочин 2019-09-13 49.0.212.2

За яахав дээ яахав, ямартаа ч монгол нутгаар дүүрэн нэг баахан шарын шашны суварга босгоод хаячаагүй байгаа нь аз гэж бод

Avatar

Зочин 2019-09-13 24.230.69.130

Хуурай замын цэрэг маань тэгээд хичнээн дивизтэй,хичнээн сая цэргийн албан хаагчтай юм бэ дээ ? Бие дааж байлдааны ажиллагаа явуулж чадах уу? нохойноосоо гинж нь гэгчээр юун ч сүржин юм бэ дээ….жаахан даруухан тогтуухан байж болохгүй байга уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж