Xятадад гахайн махны үнэ 50 хувиар нэмэгджээ | News.MN

Xятадад гахайн махны үнэ 50 хувиар нэмэгджээ

Xятадад гахайн махны үнэ 50 хувиар нэмэгджээ

Xятадад гахайн махны үнэ 50 хувиар нэмэгджээ

Хятадад гахайн махны хомсдол үүсэж, зарим хотууд хөлдөөж хадгалсан гахайн махаа идэж эхэлжээ. Махны үнийн өсөлтийг бууруулахын тулд 130 сая хүнтэй дөрвөн хот хөлдөөсөн гахайн махаа ашиглаж эхэлсэн байна.

Өнгөрсөн жилийн хувьд 100 сая гахай мялзан өвчнөөр өвчилсөн, мөн фермерүүд нөөцөө нэмэгдүүлэхгүй байгаагаас болж гахайн махны эрэлт ихэсчээ. Гахайн махны нөөц бага байгаагийн улмаас энэ жил үнэ нь 50 хувиар нэмэгдсэн байна.

Хятад улс 1970-аад оноос эхлэн гахайн мах нөөцөлжээ. Тэд яг хэдэн тонн гахайн мах хадгалдгаа мэдэгддэггүй аж. Тус улсын Аюулгүй байдлын шинжээч Чэн Вэн хэлэхдээ нөөцийн хэмжээ хэдэн 100 тонноор хэмжигдэнэ гэжээ.

Албаны хүмүүс 3,2 тэрбум юаньтай тэнцэх мөнгөн тусламжийг гахайн махны одоогийн үнийг дийлэхгүй байгаа, бага цалинтай гэр бүлүүдэд хүргүүлжээ. Гахайн мялзан өвчний улмаас Хятадад Филиппинээс оруулж ирдэг гахайн махны импортыг өнгөрсөн Лхагва гаригаас зогсоосон байна. Өнгөрсөн сард Словакаас оруулж ирдэг импортын гахайн махыг мөн адил шалтгаанаар зогсоожээ.

Б.ПҮРЭВЗОЛ
Эх сурвалж:
CNN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-13 202.126.88.207

Teneg orchuulagch. Or undesgui hudal orchuulsan bn. 50 huvi ch geh shig. Nuuts Heden 100 tn gene uu. Udurt heden saya tonn idej bgaashde tenegee

Avatar

Зочин 2019-09-13 49.0.212.2

За тэгвэл цаад улаантан хятадууд чинь түүгээрээ шалтаглаад монгол орны хэдэн малыг нядлуулж аваад монгол оркууд модоо барих нь дээ

Avatar

Зочин 2019-09-13 202.131.227.178

монголоос гахайн махаа гаргаж малын махаа гаргахгүй бай.

Avatar

Бодрол 2019-09-13 119.40.99.53

Манайд тун ашиггүй мэдээлэл байна даа. Монголд махны үнэ улам л өсөх нь дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж