Улсаа “алах” хөдөлгөөнийхөнд!

Хуучирсан мэдээ: 2019.09.13-нд нийтлэгдсэн

Улсаа “алах” хөдөлгөөнийхөнд!

Улсаа “алах” хөдөлгөөнийхөнд!

МАН-ын цээж өвчтэй шинэ гишүүд гарын үсгээ цуглуулж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг дууссаны дараа  “Стратегийн ордын 51 хувь нь ард түмний мэдэлд, төрийн эзэмшилд байна” гэсэн заалтыг суулгаж өгөх хүсэлт гаргасан билээ. Үүнийг УИХ дэмжиж,  “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн битүү утгатай, тал еэвэнгийн үлгэр шиг заалтыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд суулгаж өгсөн юм.

Үндсэндээ “…байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчид нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдоно” гэсэн нь  уул уурхайн ордуудыг ашиглах эсэхийг ард түмэн шийдэж, оруулсан орлогын дийлэнх нь ард түмнийх болно гэсэн үг биш. “Эрдэнэт” шиг л Ц.Нямдоржийн эсвэл хэн нэгэн эрх мэдэлтний хүү ард түмний өмчид, ард түмний өмнөөс шахаа хийх эрхтэй болно гэсэн үг.

Тэр тусмаа хуульгүйгээр бусдын өмчид халддаг, шууд дээрэмддэг Монголын төртэй тэнэг биш бол хөрөнгө оруулалт хийх хүн олдохгүй болов уу.

 Засгийн эрхэнд гарснаас хойш МАН-ынхан эдийн засгаа тэлэхээс илүү агшаах бодлого явуулсан. Хууль батлах үүрэгтэй, алх цохидог дарга нь цэрэг цагдаатай тусгай ажиллагаа явуулж, түүнийгээ телевизээр баяр, бахдал болгон пи-ардахаар хэн Монголд бизнес хийж, хэн монголчуудтай хөрөнгө мөнгө, ашиг орлого хуваах тухай ярих билээ. 

Тэгээд ч энэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард түмэн дэмжээд баталдаг юм аа гэхэд “Рио Тинто”-той ахиад хөрөнгө оруулалтын гэрээний тухай ярих уу эсвэл дараа дараагийн хөрөнгө оруулагчдад хамаарах уу гээд олон асуулт хариулт нэхэж байна.

МАН засгийн эрхэнд гарснаас хойш  төр нь шантаажчин, шантаажчид нь төр болоод хөл толгой нь мэдэгдэхээ больсон. Ёстой дуртай болгон нь дунд чөмгөөрөө жиргэж, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг дарамталдаг болсон билээ. Элдэв янзын “эх оронч” нэр зүүсэн гудамжны жагсагчид, шантаажчид, сэтгэхүйн өөрчлөлттэй нөхдийн солиорол бүр утгаа алдсан. Жишээ нь, сэлэмтэй аниа байна. Ядаж байхад, төр нь гудамжныхантайгаа хэдийнэ гар барьчихсан.  Магадгүй, цаанаас нь шантаажчдыг цалинжуулж, улс төрийн карьераа өсгөх, хувийн эрх ашгаа гүйцэлдүүлдэг улстөрч байж мэдэхээр. Гэхдээ энэ бол хардлага. Хардах шалтгаан ч бий. Төрийн сайд нь гудамжны тэмцэгчидтэй нийлээд Засгийн бодлогынхоо эсрэг жагсаад явж байна гээд бод доо.

Улсаа аврах ард түмний хөдөлгөөн нэртэй хэсэг тэмцэгчид  “Оюутолгой”-г боорлоод удаж буй. Оффисынх нь өмнө өдөр болгон жагсаал, шантааж хийдэг тэд одоо бүр “Рио-Тинтог хөөж гаргаад бид өөрсдөө хөрөнгө оруулаад ажиллачихна” гэв ээ. Тэднээр л Монголын уул уурхай дутаж гэнэ дээ. Улсаа аврагчдын уул уурхайн  тухай ойлголт нэг иймэрхүү.

Оюутолгойн бүтээн байгуулалт бол хууль бусаар ашигт малтмал ухах, гудамжинд жагсахаас тэс өөр. Хүрз, жоотуу бариад ухдаг орд ч биш. Тэгээд ч Оюутолгой мөнгөнөөс гадна тусгаар тогтнолын баталгаа болж буй Монголын сүүлийн арван жилд хөдөлсөн ганц том төсөл. Оюутолгойн төсөл нурж, Рио-Тинто Монголоос гарах юм бол гудамжны болоод төрийн тэмцэгчид нийлээд улсаа аварч чадахгүй.

Захын хэдхэн тоо дурдахад л Оюутолгойн төслийг дурын “аврагчид” ажиллуулж чадахгүй гэдгийг харах биз. Оюутолгой компани Монголын Засгийн газартай гэрээ байгуулснаас хойш өнөөг хүртэл нийтдээ 2.4 тэрбум ам.долларын татвар хураамж төлжээ. Тэрхүү татвар хураамжаар цээж өвчтэй шинэ гишүүдийн цалинг тавьж байгаа.

2019 оны эхний хагас жилд улсын төсөвт 107 сая ам.долларыг төвлөрүүлж. Энэ оны эхний хагас жилд 689 ханган нийлүүлэгчтэй хамтарснаас 484 нь үнэдсний компани.  2010 оноос 2019 оны II улирал хүртэлх хугацаанд үндэсний худалдан авалтад 2.9 тэрбум ам.доллар зарцуулсан гэх товчхон статистик хүргэе. Тэгэхээр улсаа аваръя гэж хэт улс төрийн тоглолт хийж байгаад улсаа алж мэдэх юм шүү, улстөрчид өө!

Ж.ЭРХЭС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
6
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж