“The Hu” хамтлагийн “Гэрэг” цомгийг дэлхий даяар худалдаалж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.09.13-нд нийтлэгдсэн

“The Hu” хамтлагийн “Гэрэг” цомгийг дэлхий даяар худалдаалж эхэллээ

“The Hu” хамтлагийн “Гэрэг” цомгийг дэлхий даяар худалдаалж эхэллээ

Дэлхийн рок хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж буй Монголын “The Hu” хамтлагийн анхны “The Gereg” цомгийн нээлт өнөөдөр /2019.09.13/ АНУ-д болж, дэлхий даяар худалдаалж эхэллээ. Монголын “The Hu” хамтлагийн Хойд Америк дахь аялан тоглолт есдүгээр сарын 11-нээс эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар есөн хотод хийхээр товлосон тоглолтын тасалбар борлуулагдаж дуусаад байгаа аж.

Тэд энэ удаа арванхоёрдугаар сар хүртэл бүтэн дөрвөн сарын турш өдөр алгасахгүй аялан тоглохоор төлөвлөөд буй. “The Hu” хамтлагийнхан өмнөх Европыг байлдан дагуулсан аялан тоглолтоороо Европын 13 улсад нийт 23 тоглолт зохион байгуулахын зэрэгцээ хамгийн их үзэгчтэй дэлхийн томоохон найман рок фестивальд оролцоод ирсэн тухайгаа ярьсан юм.

Хамтлагийн продюсер Б.Дашдондог “Бид ирэх есдүгээр сараас АНУ-д аялан тоглолттой. Латин америк орнуудаар одоогийн байдлаар 20 орчим тоглолт хийхээр төлөвлөсөн. Бид энэ удаагийн аялан тоглолтоор арванхоёрдугаар сар хүртэл явах байх. АНУ-д очихдоо есдүгээр сарын 13-нд анхны “Гэрэг” пянзныхаа албан ёсны нээлтийг хийнэ” хэмээн мэдээлсэн билээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж