Азийн 39 гишүүн холбоодын шүүгчийн хэлтсийн дарга нарын болсон уг сургалтад МХБХ-ны Шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр оролцов.
Азийн Хөлбөмбөгийн Холбооноос гишүүн холбоодын боловсролд анхааран, цаг үеийн мэдээлэл өгдөг энэхүү сургалт хоёр хоногийн хугацаанд үргэлжлэн явагдсан.
АХБХ-ны шүүгчийн хэлтсийн орлогч дарга Хани Талеб Б С Ал- Райси хаалтын үеэр хэлсэн үгэндээ: "Би энэхүү сургалтаар та бүхэнд хангалттай мэдээлэл хүргэсэн гэж найдаж байна. Та бүхний ажлыг амжилттай явуулахын төлөө бүхий л нөөц бололцоогоороо тусална" хэмээн мэдэгдлээ.
Эх сурвалж: МХБХ