Шадар сайдын "захиалгаар" сайд нар УИХ-ыг "бойкотлов" | News.MN

Шадар сайдын "захиалгаар" сайд нар УИХ-ыг "бойкотлов"

Шадар сайдын "захиалгаар" сайд нар УИХ-ыг "бойкотлов"

Шадар сайдын "захиалгаар" сайд нар УИХ-ыг "бойкотлов"

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар яг одоо намрын чуулганаар хэлэлцэх  асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Засгийн газрын сайд нар картаа сугалж, УИХ-ын үйл ажиллагааг "бойкотлов". Учир нь Шадар сайдын өргөн мэдүүлсэн зээлийн хэлэлцээрийг байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцээгүй учраас Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газрын сайд нараа картаа сугал хэмээн "үүрэгдсэн" гэнэ. Тиймээс ээлжит бус чуулганы ирцийг бүрдүүлэхгүй хэмээн сайд нар картаа сугалжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Сайд нар хурал үймүүлсэн хэмээн Ёс зүйн дэд хороог хуралдуулахыг" үүрэг болгосон юм. Сайд С.Чинзориг, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарын картыг сугалсан учраас тэдний нөөц картаар санал хураалтыг явуулахыг УИХ-д үүрэг болгосон юм.

 

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-13 119.40.103.6

Энхтүвшин өвгөн зөнөж байгаа юм байлгүй дээ

Avatar

Зочин 2019-09-13 103.57.94.230

Ямарч ажлын чадваргүй, боловсролгүй нөхөр. Ерөнхий юм ярьж, дүр эсгэж . Хор найруулж, будлиан хутгаж чадна.

Avatar

zochin 2019-09-13 66.181.164.214

uursduu baihgui baihad ni hiichihsen kart ni ajiliig ni hiigeed huraldaan deer baij baidag yum baina gej oilgoj boloh uu

Avatar

Зочин 2019-09-13 139.5.216.39

Enhtyvshin gj neg shunalin tulam. Zandanshatar tergyytei UIH-in gishyyd Mieg baihad hurlig baahan boikootloo biz de, odoo yaj hariustlagatoostoh ym bol

Avatar

Зочин 2019-09-13 119.40.98.162

ENE 70 HURSEN OVOO MONGOL TOROOR TOGOLSOOR UDLAA DA YANA DAA

Avatar

иргэн 2019-09-13 192.82.66.152

Хүрэлсүх үүнд яаж хандах бол.Ингэж төрийн ажил хийдэг шатар сайдтай байвал шударга ёс тогтож төрийн ажил сайн явах юм байна ла даа.Яасан ичих нүүргүй болсон балиар гишүүд сайдаар дүүрсэн юм бэ энэ УИХ ЗГ чинь.Сайдаас нь огцруулж бүр гишүүнээс нь хүртэл татах хэмжээний алдаа гаргалаа.Ийм зүйл дээр сэлэм гялс хийвэл Хүрэлсүхийг тахин шүтье дээдлэе.

Avatar

зочин 2019-09-13 66.181.165.246

өө бүр амар юм болж байна даа. Энхтүвшин ингэж шантааж хийхдээ сайн даа. Тэрнийхээ хүчинд өөдий яваа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж