УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар яг одоо намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Засгийн газрын сайд нар картаа сугалж, УИХ-ын үйл ажиллагааг "бойкотлов". Учир нь Шадар сайдын өргөн мэдүүлсэн зээлийн хэлэлцээрийг байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцээгүй учраас Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газрын сайд нараа картаа сугал хэмээн "үүрэгдсэн" гэнэ. Тиймээс ээлжит бус чуулганы ирцийг бүрдүүлэхгүй хэмээн сайд нар картаа сугалжээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Сайд нар хурал үймүүлсэн хэмээн Ёс зүйн дэд хороог хуралдуулахыг" үүрэг болгосон юм. Сайд С.Чинзориг, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарын картыг сугалсан учраас тэдний нөөц картаар санал хураалтыг явуулахыг УИХ-д үүрэг болгосон юм.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ